Эрэлхэг Сэтгэгчдийн Эрэлд

“Эрэлхэг Сэтгэгчдийн Эрэлд” тэмцээний финалийн шат амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.
“Эрэлхэг Сэтгэгчдийн Эрэлд” тэмцээнд ЕБС -ийн төгсөх ангийн 1700 гаруй сурагчид оролцож, шилдгийн шилдэг 32 оролцогчдоос бүрдсэн 5 баг 14 хоногийн хугацаанд гарааны бизнесийн төсөл боловсруулах сургалтад хамрагдаж, бүтээлч, инновацлаг санаануудыг дэвшүүлж, зах зээлийн болон санхүүгийн тооцоолол, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх төрлийн анхан шатны судалгаа хийж, бизнес загвар болгон хөгжүүлж, өрсөлдсөнөөс дараах багууд шалгарлаа.
Тэргүүн байранд: “Эрүүл амьдралын хэв маягийг дижитал хэлбэрээр хүргэх төсөл”-ийн санаачлагч “TSP” баг
Дэд байранд: “Түрээсийн унадаг дугуйн төсөл”-ийн санаачлагч “Darkhan Bicycle” баг
Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнээр:

  • Номэра дээд сургуулийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал И.Ичинноров
  • СЭЗИС-ийн доктор, дэд проффессор Г.Батхуяг
  • Unread-ийн үүсгэн байгуулагч А.Ундрал нар ажиллаж, төслийн багуудад үнэтэй санал, зөвлөгөө өгч, цаашдын хөгжүүлэлтэд дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.

Эрдмээр биеэ гоёно

#Looking_For_Disruptive_thinkers