Хамтын ажиллагаа, түншлэл

Innovation & Technology Transfer Office

Массачусетсийн Технологийн Их сургуулийн олон улсын сүлжээ фаб лабораторийг (fabrication lab) байгуулах төсөл хэрэгжүүлэх чиглэлээр “Innovation & Technology Transfer office” LLC-тай  хамтран ажиллаж байна.

Засаглал судлалын хүрээлэн

Төрийн байгууллагын бодлого боловсруулагчид, олон нийт, нутгийн удирдлагын байгууллагуудын албан хаагчдад зориулсан судалгаа шинжилгээ хийх,  сайн туршлагыг түгээх ахисан түвшний мэдлэг олгох Төрийн захиргааны менежмент-Засаглал судлал магистрын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Brainstorm Branding Agency

Салбартаа тэргүүлэгч “Brainstorm” branding agency ХХК-д  оюутан, суралцагчдыг урт хугацааны цалинтай дадлага хийлгэх  “Intern to Top” хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагаа эхлүүлээд байна.

Start

Номэра дээд сургууль нь Старт-Апуудыг үе шаттайгаар дэмжин ажиллаж, олон улсын зах зээлд гарахуйц бизнес загварыг эрэлхийлж ажилладаг “Старт” ХХК-тай хамтран оюутнуудад  томоохон старт-ап компаниудын бодит баримт, туршлагаас суралцах, гарааны бизнесийн сургалтуудад хамрагдаж, өөрийн бизнесээ эхлүүлэх боломжийг бүрдүүлэх чиглэлд  хамтран ажиллаж байна.

Nomadays

“Nomadays” ХХК-тай мэдээллийн технологийн хөтөлбөрүүдийн хөгжүүлэлт, оюутан, суралцагчдын онолын мэдлэгийг практикт турших, дадлагын байраар хангах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Premier Tailor

График дизайн хөтөлбөрийн оюутнуудыг дадлагажуулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, цуврал сургалтуудыг зохион байгуулах чиглэлээр  “Premier Tailor” ХХК-тай хамтран ажиллаж байна.