“Hey Sci” ШИНЖЛЭХ УХААНЫ КОНТЕНТ БҮТЭЭХ УРАЛДААН

Hey Sci

ШИНЖЛЭХ УХААНЫ КОНТЕНТ БҮТЭЭХ УРАЛДААН

Хамрах хүрээ:

ЕБС-ийн 12-р ангийн сурагчид /сургуулиараа баг бүрдүүлэн оролцож болно/

СЭДЭВ:

  • Popular Science буюу шинжлэх ухааны сонирхолтой нээлт, ололт, амжилтууд
  • Сontroversial буюу маргаантай сэдвүүд
  • Шинжлэх ухаан суурьтай өргөн хүрээний сэдвүүд
  • Бидний өдөр тутамд тохиолддог аливаа юмс үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон нийтэд зориулан энгийн үг хэллэг ашиглан тайлбарлах

Татгалзах сэдэв:

  • Conspiracy theory буюу хуйвалдааны онол
  • Батлагдаагүй болон тодорхой эх сурвалжгүй сэдвүүд

Шагналын сан:

Шилдгийн шилдэг бүтээл: Баг хамт олноороо Хөвсгөл нуурын эрэг дээр амрах 4,000,000 төгрөг;
Шилдэг бүтээл: Баг хамт олноороо мэргэжлийн гэрэл зургийн студид зураг авхуулах эрх;

Хүлээж авах хугацаа:

Бүтээлээ wetransfer.com сайтад байршуулан холбоосыг оролцогчдын мэдээллийн хамт /бүтээлийн уриа үг, сургууль, анги, утасны дугаар/ 5-р сарын 25-ны дотор Nomera InstituTe фэйсбүүк хуудсанд илгээнэ.

Шалгаруулалт:

Ирүүлсэн бүтээлүүдийг уралдааны комисс хүлээн авч, шаардлага хангасан тохиолдолд Nomera Institute албан ёсны хуудсанд байршуулж, цахим хандалт цуглуулна.

Тавигдах шаардлага:

  • Баттай эх сурвалж ашиглах, дурдах
  • Ёс бус үг хэллэг агуулаагүй, зүй бус үйлдэлд уриалан дуудаагүй байх
  • 1080 өргөтгөлтэй буюу дуу, дүрсний чанарын шаардлага хангасан байх
  • Бүтээлийн үргэлжлэх хугацаа 5 минутаас хэтрэхгүй байх

ШҮҮХ АРГАЧЛАЛ:

  • Энгийн болон ойлгомжтой байдал (25 оноо)
  • Шинжлэх ухаанчаар хандсан байдал (20 оноо)
  • Контентийн дизайн, дуу бичлэг, зураг чанарын шаардлага хангасан байдал (15 оноо)
  • Контентийн reaction & share (40 оноо)

Дэлгэрэнгүй мэдээллийг:
8605-5453, 8970-0247