Эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл

Эрхэм зорилго

Дээд боловсролын бодлого, үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлага, суралцагчийн сонирхолд нийцсэн чанартай сургалтыг зохион байгуулж, дээд боловсролыг олгоно.

Алсын хараа

Монгол Улсын болон олон улсын боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцсэн үндэсний хэмжээний их сургууль болно.

Үнэт зүйл

Чин сэтгэлтэй

  • Бид ажил үүргээ ухамсарлан ажилдаа чин сэтгэлээр хандана.

Ёс зүйтэй

  • Бид сургалтын үйл ажиллагаагаа ёс журмын дагуу зохион байгуулж, харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харьцааг буй болгон аливаа үйлдэл, шийдвэр, гарах үр дагавар бүхэндээ ёс зүйтэй хандана.

Чанарыг эрхэмлэгч

  • Бид бүхий л үйл явцдаа чанарыг эрхэмлэж нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсан чанартай төгсөгчдийг бэлтгэхийн төлөө багаараа нэгэн зорилгоор ажиллана.

Хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалагч

  • Бид байгаль орчноо хайрлан хамгаалж, баялгийг нь зүй зохистой хэрэглэж, ногоон хөгжлийг дэмжин байгальдаа ээлтэй байхыг эрхэмлэнэ.

Хариуцлагыг ухамсарлагч

  • Бид эрхэм зорилго, зорилтуудаа биелүүлэхийн тулд өөрсдийн мэдлэг, чадвар, нөөц бололцоогоо бүрэн дайчлан хариуцлагаа ухамсарлан ажиллана.