Монголын Их Дээд Сургуулиудын Оюутны Нэгдсэн Зөвлөл оюутны өөрөө ёсны байгууллага анхдугаар чуулган

Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2021.11.13-ны өдөр Монголын Их Дээд Сургуулиудын Оюутны Нэгдсэн Зөвлөл оюутны өөрөө ёсны байгууллага анхдугаар чуулганаа зохион байгуулж, дүрмээ батлан, удирдах бүрэлдэхүүнээ сонголоо. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт их дээд, сургуулиудын оюутан залуусын эрх ашгийг хамгаалах, дуу хоолой болон ажиллах 27 удирдах зөвлөлийн гишүүний нэгээр сонгогдсон Номэра дээд сургуулийн оюутны холбооны тэргүүн Н.Уянга-даа, тус байгууллагын хяналтын хорооны гишүүнээр сонгогдсон оюутны холбооны дэд тэргүүн У.Ганбаяр нартаа халуун баяр хүргэж, нийт оюутнуудын төлөөх их үйлсэд нь амжилт хүсье.