2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрийн орой, эчнээ ангидаа элсэлт авч эхэллээ

Номэра Институт нь 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрийн орой, эчнээ ангидаа элсэлт авч эхэллээ.

 

Хөтөлбөрийн зорилго:

Аж ахуйн нэгж байгууллагын санхүүг удирдан зохион байгуулах, санхүү татварын тайлангуудын СТОУС болон хууль дүрэм журмын хүрээнд бэлтгэх, удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих санхүүгийн мэдээллийг мэдээллийн технологи ашиглан бэлтгэх, тайлагнах болон харилцааны болон манлайлах ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ.

 

Суралцах хугацаа: 2.5 жил

 

Сургалтын хэлбэр:

• Оройн анги /Даваа- Пүрэв гарагт 18.00-21.00 цаг хүртэл/

• Эчнээ анги /Бямба гарагт 8.00-18.00 цаг хүртэл/

 

Номэраг сонгох шалтгаан:

• Сургалтын хөтөлбөр нь Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх АССА зэргийн сургалтын агуулгад суурилсан

• Хотын төвд, сургалтын тав тухтай орчинтой

• Академик болон Мэргэшсэн цол зэрэгтэй, ур чадвартай багш нар хичээлийг онол, практик хослуулан заана.

 

Хөтөлбөрт хэн элсэх боломжтой вэ?

• Их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн

• Элсэлтийн шалгуурыг хангасан байх

• Ажил, мэргэжлээ өөрчлөхийг хүсэж буй эсвэл хувийн бизнесийнхээ санхүүг удирдах, зохион байгуулахыг хүсэж буй хэн бүхэн

 

Бүрдүүлэх материал:

• Их, дээд сургууль төгссөн бакалаврын диплом

• Иргэний үнэмлэхний хуулбар

• Элсэгчийн бүртгэлийн анкет

 

Элсэлтийн бүртгэлийг: https://nomera.edu.mn/elselt2/

Facebook: https://www.facebook.com/nomeraInstitute

Instagram: https://www.instagram.com/nomera_institute/

86055453, 11-367145