NOMx лекц, уулзалтын үйл ажиллагаан амжилттай болж өндөрлөлөө.
“Брэнд хэрэглэгчийн зүрхэнд бий болдог” сэдвээр “Brainstorm Branding Agency”-н үүсгэн байгуулагч Б.Одбаяр
“ЭНТЕРПРЕНЕР гэж хэн бэ?” сэдвээр “Premier tailor” компанийн үүсгэн байгуулагч Т.Зориг
“Соёлын ялгаатай байдал” сэдвээр ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссийн Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Идэр тус тус илтгэл хэлэлцүүлж, оюутнуудын сонирхсон асуултуудад нээлттэй хариулт өглөө.
Цаг заваа зарцуулан, сонирхолтой илтгэл хэлэлцүүлж хүрэлцэн ирсэн нийт илтгэгчдээ гүнээ талархал илэрхийлье.