Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

Хөтөлбөрийн индекс: D011201 

Сургалтын хэлбэр: Өдөр, эчнээ

Суралцах хугацаа: 1.5-4 жил

Элсэгчдийн боловсролын түвшин: Бүрэн дунд, Бакалавр     

Хөтөлбөрийн зорилго

Бага насны хүүхдэд дасан зохицох суурь чадвар олгож, сурч мэдэх хүсэл эрмэлзлэлийг тэдний онцлог, бүтээлч үйлээр дамжуулан хөгжүүлэх сургалтын арга зүй, технологи эзэмшсэн, эрүүл аюулгүй орчинд хүүхдийн хөгжүүлэх үйл ажиллагааг  удирдан зохион байгуулах ур чадвартай, сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүүхэд хөгжих шаардлагатай сургалтын орчныг бүрдүүлэн ажиллах чадвартай, ёс зүйтэй багшийг сургуулийн өмнөх боловсролын байгууллагад бэлтгэнэ.

Хөтөлбөрийн зорилт

  • Хүүхдийн эрүүл энх өсч бойжих, асран халамжлуулах эрхийг хүндэтгэсэн байх
  • Сургалтын орчны осол аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх
  • Хүүхдийн нас, сэтгэхүйн хэрэгцээ, сонирхлыг харгалзсан, бие даан сурах хөгжих боломжийг хангасан байх
  • Танин мэдэхүйн дэвшилт үзэл онолд суурилсан, шинжлэх ухаанч байх
  • Хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн ялгаатай байдалд нийцсэн байх
  • Хүүхэд бүрийн хөгжих, хамгаалагдах, өөрийгөө илэрхийлэх тэгш эрхийг хангасан байх

Эзэмших ур чадвар

  • Багшийн ёс зүйтэй, мэргэжлийн арга барил, мэдлэг, чадвар, туршлага
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллах заах аргын ур чадвар
  • Хүүхдийн нас, хувийн онцлогт  тохируулан сургалт явуулах, судалгаа хийх
  • Бага насны хүүхдийн хөгжлийн онцлогийг судлан дүн шинжилгээ хийж үнэлгээний аргуудыг зөв хэрэглэх чадвар 
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмшиж ,тухайн хүүхдийн  хөгжил, төлөвшил, хөгжлийн бэрхшээлийг нь  оношлон таних чадвар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ажиллах, эх, асран хамгаалагчид нь зөвлөх, тэднийг сургах, чиглүүлэх, нөхөн сэргээх, дасгал, зөвлөгөө өгөх чадвар 
  • Бие бялдар хөгжүүлэх сургалтын үйл ажиллагааг  зохион байгуулах   онол, арга зүйн ур чадвар
  • Хөгжмийн боловсролын анхан шатны мэдлэг, хамтран дуулж, хөгжимдөх арга барил, эв дүй
  • Бага насны хүүхдийн бие, эрүүл мэндийн хөгжлийг судлах, эрүүл ахуй, аюулгүй байдал, эрүүл аж төрөх анхны мэдэгдэхүүнтэй болж, хүүхдийн эрүүл өсөн хөгжихөд  нь туслан дэмжих ур чадвар
  • Эцэг эх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах, хүүхэд бүрийн хөгжлийн онцлогийг тодорхойлоход хамтран ажиллах чадвар 
  • Харилцааны  өндөр соёлтой,  багаар ажиллах чадвартай, төрөлх хэлээрээ яруу сайхан, оновчтой, ойлгомжтой зөв ярих, өөрийгөө илэрхийлэх чадвар
  • Сурсан мэдлэгээ сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагааны дасгал даалгавар боловсруулах, бага насны хүүхдэд судалгаа хийх, багшлах дадлагад хэрэгжүүлэх, эцэг эх асран хамгаалагчдад зөвлөн туслах ур чадвартай болно.

Хөтөлбөрийн хүрэх үр дүн

Тус хөтөлбөрөөр төгсөгч сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгт/  хүүхэдтэй хамт мэдлэг бүтээх, хүүхэд бүрийг хөгжүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийн онцлогт нийцэх, үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах мэдлэг, чадвар, чадамж бүхий багш удирдах ажилтанг бэлтгэн гаргана.

Сургуулийн өмнөх насны боловсролын хөтөлбөрийн төгсөгч нь дараах ажлын байруудад ажиллах боломжтой. Үүнд:

Ажиллах албан тушаал:

  • Цэцэрлэгийн багш 
  • Цэцэрлэгийн арга зүйч
  • Цэцэрлэгийн эрхлэгч
  • СӨБ хариуцсан мэргэжилтэн