НОМЫН САНГИЙН ТАНИЛЦУУЛГА
Номэра дээд сургуулийн номын сан нь уншигчдын мэдлэг боловсролоо дээшлүүлэх, сурч боловсрох, оюуны эрэлт хэрэгцээг бүрэн хангахуйц чанартай сан хөмрөгийг орчин үеийн дэвшилтэт техник технологитой хослуулсан, шинэлэг үйлчилгээтэй, чадварлаг боловсон хүчинтэй мэдээллийн төв юм.
Уншигчдын судалгаа шинжилгээ хийх, сурч боловсрох, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж холбогдох чиглэлийн ном, сурах бичиг, цахим ном, цахим мэдээллийн сан, хэвлэмэл болон хэвлэмэл бус мэдээллүүдээр тогтмол хангаж байна.
Номын сан нь Номэра дээд сургуулийн сургалтын албанд харьяалагдаж, дараах үйлчилгээг үзүүлдэг.
- Чөлөөт уншлагын танхим
- Эрдэм шинжилгээ судалгааны хэсэг
- Цахим мэдээллийн сан
- Ном зүйн лавлагаа мэдээлэл
- Гэрээр ном олгох
Уг үйлчилгээний хүрээнд уншлага үйлчилгээг тогтсон хуваарийн дагуу уншлагын танхимд явуулдаг бөгөөд ном сурах бичиг, эрдэм шинжилгээ судалгааны материалуудаа цахимжуулах, дотоод гадаадын нээлттэй мэдээллийн санг ашиглах, цагийн хязгааргүй хэрэгцээтэй байгаа материалаа хайх, сургалтын болон бие даан гүйцэтгэх ажлуудаа орон зай, цаг хугацаанаас хамаарахгүй уншиж, судлах боломжоор багш, ажилтан оюутнууддаа ханган ажиллаж байна.
Тус сургуулийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн хүрээнд ашиглагдах ном, сурах бичгийн хүрэлцээ хангамжийн талаар хичээлийн жилийн эхэнд хөтөлбөр хэрэгжүүлэгч тэнхимүүдээс ном, хэвлэлийн хэрэгцээний судалгаа авч, худалдан авалт хийж номын фондоо баяжуулдаг.
Уншигчдийг шинэ номын мэдээ мэдээллээр тасралтгүй хангаж, номын зохиолчидтой уулзуулах, ярилцлага өрнүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.