ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
- Цагийн ажил, хөдөлмөр эрхлэх сонирхолтой оюутнуудыг судалгааг гаргаж, оюутнуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах
- Оюутнуудад хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, мэдээлэл хүргэх
- Оюутан, суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг зохион байгуулах
- Оюутны бие даан болон хамтран үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, шинэ санаа, гарааны бизнес инновацийг хөгжүүлэх, бүртгүүлэх баталгаажуулахад нь дэмжлэг үзүүлэх
- Нийслэлийн хөдөлмөрийн газар болон харьяа дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, ажил олгогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, ажилд зуучлах
- Суралцагчдыг цагийн ажилд зуучилж, суралцахын хажуугаар ажил хөдөлмөр хийж, санхүүгийн нэмэлт орлого олоход нь дэмжлэг үзүүлэх
- Суралцагчдыг үндэсний томоохон ажил олгогч байгууллагуудтай танилцуулах аяллыг зохион байгуулах
- Суралцагчдыг цалинтай дадлага хийх, дадлагын байрандаа төгсөөд үргэлжлүүлэн ажиллах боломж нөхцлийг судалж, байгууллагуудтай хамтран ажиллах
- Төгсөх курсын оюутнуудыг ажил олгогчтой холбох, туршлага судлах, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, дадлага хийх, төгсөөд ажиллах боломжоор хангах
- Төгсөх ангийн оюутнуудад дараах чиглэлийн сургалтуудыг зохион байгуулж, дараах чиглэлээр зөвлөгөө өгөх
- Ажлын ярилцлагад орох зөвлөмж
- Ажлын ертөнц рүү алхан орохуй
- Ирээдүйгээ төлөвлөхүй
- Ажилдаа эзэн болохуй