Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний зорилго
- Оюутны танин мэдэхүй, зан төлөвийн онцлогийг тодорхойлох, сэтгэл зүйн үнэлгээ оношилгоо хийх
- Оюутны нийгэм сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, анхан шатны сэтгэц заслын үйлчилгээ үзүүлэх
- Оюутанд сэтгэл зүйн суурь боловсрол олгох сургалт зохион байгуулах
- Оюутны сургалтын орчинд дасан зохицох үйл явцыг дэмжих, сурлагын үр дүнг сайжруулах зорилгоор суралцах арга барилыг тодорхойлох
- Сэтгэл зүйн хувьд аюулгүй, тав тухтай орчныг бий болгох
Сэтгэл зүйн боловсрол олгох сургалтууд:
№ | Үйл ажиллагаа | Ач холбогдол |
1 | “Сэтгэл хөдлөлийн чадамж” сургалт, сэтгэлзүйн трейнинг | Сэтгэл хөдлөлийн чадамжаа хөгжүүлснээр өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж мэдэх чадвартай болох ба улмаар стресс үүсч болохуйц нөхцөл байдалд тайван тогтвортой хариу үйлдэл үзүүлж сурна |
2 | Харилцааны бүлгийн сэтгэц засал | Бүлгийн сэтгэц засал нь хувь хүмүүст харилцааны ур чадвар, нийгэмших чадварыг хөгжүүлэхэд тусалдаг ба үйлчлүүлэгчид асуудлаа хэрхэн илэрхийлэх болон бусдын үзэл бодлыг зөвөөр хүлээж авах аргад суралцах боломжийг олгодог. |
3 | Бясалгал | Бясалгал хийх чиг баримжаа олгох, одоо байгаадаа төвлөрөх, өөрийгөө чагнах, сэтгэл хөдлөлөө хянах олон төрлийн ач холбогдолтой. |
4 | “Стресс менежмент” сургалт, сэтгэлзүйн трейнинг | Стресс үүсгэгч хүчин зүйлсийг тодорхойлох, стресст үзүүлж буй хариу үйлдлээ зохицуулж сурах. |
5 | Урлагаар сэтгэц засал | Мэргэшсэн урлагийн сэтгэц засалчаар сургалт трейнинг явуулах ба урлагаар сэтгэц засах аргын талаар ойлголттой болно. |
6 | Позитив сэтгэц засал | Өөрийнхөө давуу талууд болон нөөц чадвар дээрээ суурилан сэтгэлзүйн байдал болон харилцаагаа дээшлүүлэх арга зүйд суралцана. |
7 | Биеийн хэлэмжийг ойлгох нь | Харилцааны хамгийн чухал хэсэг болох биеийн хэлэмжийг тодорхойлж сурсанаар харилцагчаа илүү нээлттэйгээр ойлгоно. |
8 | “Эмпати” сургалт, сэтгэлзүйн трейнинг | Бусдын оронд өөрийгөө тавьж үзэх нь сайн харилцааны хамгийн чухал чадвар. Энэ чадварт суралцсанаар сайн харилцагч байж бусдад илүү нөлөөлөх, манлайлах боломжтой болно. |
9 | “Сэтгэл гутрал” сургалт, сэтгэлзүйн трейнинг | Уйтгар гуниг болон сэтгэл гутралын ялгааг ойлгоно. Сэтгэл гутралын талаарх ерөнхий ойлголттой болж өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж ойлгох чадварт суралцана. |
Оюутан, суралцагчдад сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөөг Даваа-Баасан гаригийн 10:00-16:00 цагт №202 тоот өрөөнд өгнө.