CFA (Мэргэшсэн Санхүүгийн Шинжээч) ХӨТӨЛБӨР
CFA® (Chartered Financial Analyst) буюу ‘Мэргэшсэн Санхүүгийн Шинжээч’ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн хамгийн нэр хүндтэй хөрөнгө оруулалт, санхүүгийн мэргэшсэн цол юм.
АНУ-д төвтэй CFA нийгэмлэг нь 1947 онд байгуулагдсан бөгөөд хөрөнгө оруулагчдын хөрөнгөө зүй зохистой удирдах, харилцагчийн эрх ашгийг дээдлэх, хөрөнгийн зах зээлд оролцогч бүхий л талуудын эрх ашгийг хамгаалах зорилготой байгууллага юм. Уг цол нь мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй чадварлаг боловсон хүчний нэрийн хуудас бөгөөд дэлхийн 165 оронд 164,000 цол эзэмшигч, 227,031 цол горилогч гишүүдтэй олон улсын томоохон нийгэмлэг юм. Энэхүү нэр хүндтэй цолыг хамгийн хямд зардлаар эх орноосоо эзэмшихэд манай сургууль таны гүүр болох болно.
CFA ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦСАНААР:
Номэра дээд сургуулиас хүртэх боломж:
- Санхүү удирдлага мэргэжлээр Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг
- CFA 3 түвшний шалгалтаас эхний 2 түвшний агуулгыг бүрэн агуулсан сургалтын хөтөлбөрөөр хичээллэн, төгсөхдөө CFA Level I, II түвшний шалгалтаа амжилттай давах боломж
- Хичээл англи хэлээр явагдах бөгөөд Академик англи хэл болон IELTS-ийн бэлтгэл хосолсон хөтөлбөр нь суралцагчийн англи хэлний чадварыг тасралтгүй сайжруулах боломжтой
CFA® нийгэмлэгээс хүртэх боломж:
- Нийт 3 түвшний шалгалтаа амжилттай өгч тэнцэн, 36 сарын туршлагаа нотолсноор CFA® нийгэмлэгээс CFA® charter holder буюу “Мэргэшсэн Санхүүгийн шинжээч” цолыг авч дэлхийн 180 гаруй оронд мэргэжлээрээ ажиллан өндөр цалин авах боломж
- CFA Research Challenge-д оролцон олон улсын залуустай мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөх боломж, улмаар шалгалтын төлбөрийн тэтгэлэг хүртэх боломж
CFA® нийгэмлэгийн тэтгэлэг:
Access scholarship: CFA элсэлтийн хураамж болон шалгалтын төлбөрийг бүтэн төлөх боломжгүй хүмүүст зориулагдсан тэтгэлэг
Awareness scholarship: CFA нийгэмлэгээр итгэмжлүүлсэн их сургуулийн оюутан бол
Women’s scholarship: Санхүү, хөрөнгө оруулалтын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зорилготой бөгөөд карьераа нэмэгдүүлэн, CFA цолыг сонирхож буй бүсгүйчүүдэд зориулсан тэтгэлэг
CFA ЗЭРГИЙГ ЭЗЭМШСЭНЭЭР:
- Тус цолыг эзэмшсэнээр мэргэжлийн өндөр ёс зүйтэй, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, санхүү, хөрөнгө оруулалтын орчин үеийн цогц мэдлэг ур чадвартай, ажил олгогчийн нэн тэргүүний сонголтод өртөх, олон улсад карьераа тэлэх боломжтой мэргэжилтэн болно.
- Ажлын байрын хувьд банк болон банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан, даатгал, зохицуулагч агентлаг зэрэг байгууллагуудад санхүүгийн шинжээч, эрсдэлийн шинжээч, багцын менежер, хөрөнгө оруулалтын менежер зэрэг албан тушаалд Монголдоо болон Олон улсад ажиллах бүрэн боломжтой.
CFA ЗЭРЭГТ ХЭРХЭН ХҮРЭХ ВЭ ?
Шалгалт: Дараах 3 түвшний шалгалт
- CFA Level I нь хөрөнгө оруулалтын үнэлгээний талаарх үндсэн ойлголтыг шалгах 10 сэдэвт, 4 модуль бүхий 6 цагийн тест шалгалт
- CFA Level II нь практик дээр ашиглах чадварыг шалгах бөгөөд хөрөнгө оруулалтын менежмент, багцын менежментийн ойлголтуудын талаарх мэдлэгээ бодит кейс дээр ажиллах 6 цагийн тест шалгалт
- CFA Level III шалгалт нь өмнөх 2 түвшинд эзэмшсэн мэдлэг, чадвараа цогцоор практикт ашиглахыг сорьсон 50% тест, 50% эсээ бичих 6 цагийн шалгалт
Туршлага: 36 сарын мэргэжлийн туршлага
Зөвхөн сургуулиа төгссөний дараах туршлага бус оюутан байх үедээ хийх мэргэжлийн дадлагыг оруулан тооцдог ба манай сургуулийн харьяа Start-up business incubator төвд хичээлийн хажуугаар мэргэжлийн бодит ур чадвар эзэмших, мэдлэгээ бататгах боломжийг олгож байна.
СУРГАЛТЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ
- Сургалтын төлөвлөгөө нь CFA нийгэмлэгээс батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тулгуурлан боловсруулагдсан бөгөөд Монгол улсын бизнес, санхүү, хөрөнгө оруулалтын орчны талаар нэмэлтээр судална.
- Нийт судлах хичээлийн 60 хувийг англи хэл дээр CFA зэрэгтэй гадаад болон монгол багш нар удирдан явуулна.
АЖИЛЛАХ АЛБАН ТУШААЛ:
- Санхүүгийн шинжээч
- Санхүүгийн менежер
- Хөрөнгийн шинжээч
- Хөрөнгө оруулалтын менежер
- Хөрөнгө оруулалтын зөвлөх
- Эрсдэлийн шинжээч
- Санхүү, хөрөнгийн зах зээлийн судлаач
- Багцын менежер