Номэра Институт нь Засаглал судлалын хүрээлэн -тэй хамтран “Төрийн захиргааны удирдлага – Засаглал судлал”-ын магистрын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг эхлүүллээ.
Тус хөтөлбөр нь Төрийн бодлого, Олон улсын хөгжлийн бодлого, Олон нийтийн оролцоот төлөвлөлт, менежмент гэсэн гурван хүрээнд төрийн байгууллагын бодлого боловсруулагчид, нутгийн удирдлагын болон олон нийтийн байгууллагын албан хаагчид, сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууд, судлаачдад дэмжлэг үзүүлэх, сайн туршлагыг түгээх, судалгаа шинжилгээний ажлыг өрнүүлэх, энэ чиглэлийн мэргэжилтнүүдэд зориулсан ахисан түвшний мэдлэг олгох хөтөлбөр юм.
Хамтран мэдлэг бүтээх аргазүйгээр явагдах уг хөтөлбөрт Япон улсын Мэйжигийн их сургууль, Кэйогийн Их сургууль, Японы Олон улсын Их Сургуульд Засаглал судлалын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан багш судлаачид хичээлийг удирдан явуулах болно.