Энтрепренершип ба Инновац

Мэргэших чиглэл:  ЭНТРЕПРЕНЕРШИП ба ИННОВАЦ

Хөтөлбөрийн индекс: E04130201
Сургалтын хэлбэр: Өдөр, эчнээ
Суралцах хугацаа: 1.5-2.5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Бакалавр

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Энтрепренершип ба инновацийн магистрын хөтөлбөр нь оюутнуудад өөрсдийн шинэ, инновацлаг бизнесийг эхлүүлэх, түүнийгээ үр ашигтай эрхлэн явуулах, инновац бүхий шинэ бүтээгдэхүүн болон үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлэхэд нь шаардлагатай онолын мэдлэг болон практик ур чадварыг эзэмшүүлэх зорилготойгоор хөгжүүлсэн болно.

МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТ

Энтрепренершип ба инновацаар мэргэшүүлэх магистрын хөтөлбөр нь бизнесийн бус мэргэжлийн суурьтай, цаашид өөрийн бие даасан бизнесийг эрхлэх сонирхолтой, шинэлэг болон инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн загвар хөгжүүлэх сонирхолтой хүн бүрд зориулагдсан болно.

МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ МЭДЛЭГ, ЧАДВАР

PLO1 Мэргэшсэн байдал /Professionalism/:

  • Энтрепренершип болон түүний онцлогтой холбоотой үндсэн ойлголт, энтрепренершипийн процессын талаар цогц ойлголттой болох

PLO2 Энтрепренершипийн үндсэн процесүүдийг практикт хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ:

  • Зах зээлийн боломжийг олж харах, бий болгох, түүнийгээ үнэлэх, инновацлаг бүтээгдэхүүн/үйлчилгээ хөгжүүлэх
  • Бизнесийн стратеги, загвар, менежмент, хүний нөөц, маркетинг, санхүү, хууль эрх зүйн зэрэг функцүүдийг энтрепренер хэлбэрээр хэрэгжүүлж, удирдах 
  • Хөрөнгө оруулагчдад бизнесээ танилцуулах, шаардлагатай хөрөнгийг босгох, тохиролцох 

PLO3 Боломжийг олж харан, шинийг эрэлхийлсэн, бүтээлч тууштай хандлага:

  • Үргэлж эерэг байж, ямар ч нөхцөлөөс боломжийг олж харан, шинэ, соргог бүхэнд нээлттэй, мэдрэмжтэй байх
  • Хэдийгээр нөөц хязгаарлагдмал ч түүнийхээ хүрээнд амжилтыг бүтээнэ гэсэн эрмэлзэлтэй, амархан шантрахгүй, зорилгынхоо төлөө тууштай ажилладаг байх