Төгсөгчдийн холбоо

Тус сургуулийн төгсөгчдийн холбоо нь 2010 онд байгуулагдсан ба гишүүддээ үйлчилгээ үзүүлэх, төгсөгчдийг төрөлх сургуультайгаа эргэх холбоотой байх гүүр нь болж,  хамтын ажиллагаа бий болгох, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, төгсөгчдөөрөө дамжуулан оюутнуудыг дадлагын баазаар хангах, сургуулийнхаа сургалт, судалгаа, үйлчилгээний зорилт, хөгжлийг дэмжих, хөтөлбөрийг сайжруулах, хөгжүүлэх чиглэлд хамтран ажилладаг.

Сургуульдаа нийгмийн захиалгад нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд нь төгсөгчдийн оруулж буй  хувь нэмрийг нэмэгдүүлэх,  багш эрдэмтэд, оюутан төгсөгчдийн шинэ санаа, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, гарааны компаниуд байгуулах, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Төгсөгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ахисан түвшний сургалтанд хамруулах, боловсролын зэргээ дээшлүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг сургуулийн захиргаатай хамтран зохион байгуулдаг.

Мөн оюутны холбоотой нягт хамтран ажиллаж, оюутан суралцагчдад сургалт зохион байгуулах, туршлагаа хуваалцах,   тэмцээн уралдаан зохион байгуулж, хамтран ажилладаг.

Төгсөгчдийн холбооны бүрэлдэхүүн: 

Төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч – 2000 оны төгсөгч Д.Батбаяр 
Төгсөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч – 2016 оны төгсөгч Б.Гүндсамбуу