Програм хангамж

ПРОГРАМ ХАНГАМЖ ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн индекс: D061302
Сургалтын хэлбэр: Өдөр
Суралцах хугацаа: 4 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Бүрэн дунд    

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Програм хангамжийн хөтөлбөрийн агуулга нь байгууллагын орчинд бизнесийн асуудлуудыг шинжлэх, технологийн тусламжтайгаар шийдвэрлэх, технологийн шийдлээ бүтээлчээр хэрэгжүүлэх, програм зохиомж, системийн шинжилгээ, кодчиллыг гүйцэтгэх, бие дааж болон багаар програмын төсөл дээр ажиллах мэдлэг, чадвартай мэргэжлийн өндөр ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ.

МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ ЧАДВАР

  • Төрөл бүрийн компьютерийн програм хангамжийн системийг хөгжүүлэх, бичих, мэдээллийн системийн төсөл боловсруулан хэрэгжүүлэх, ажиллах, програм хангамжийг зохиомжлох чадвар
  • Системийн шинжилгээ хийх, кодчилох, нэвтрүүлэх, удирдах чадвар
  • Програм хангамж болон мэдээллийн системийн хөгжүүлэлтэд салбарын онол, хэрэгслүүд, зохиомжлох аргазүйг хэрэглэх чадвар
  • Хийсвэр загвар, схем, диаграмм, эх кодыг уншиж оношлох, тохиргоо хийх, ашиглах чадвар
  • Бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, асуудлыг шийдвэрлэж мэдээллийг хянаж тохирох хувилбаруудыг боловсруулж ажиллах чадвар
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэг болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвар

СУРГАЛТЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

Хамгийн сүүлийн үеийн техник технологи дээр ахисан төвшний програм хөгжүүлэгч, веб хөгжүүлэгч, системийн администратор гэсэн дарааллаар практикт суурилсан сургалт үзэхээс гадна  тоглоом хөгжүүлэгч, апп хөгжүүлэгч зэрэг сонголтуудыг нэмэлтээр сонгон судлах боломжтой. 

  • Төгсөгчдийн 95.1% ажлын байраар бүрэн хангагддаг
  • Дэлхийн аль ч улсад ажиллах боломжтой
  • Бүх төрлийн салбарт хөрвөх чадвартай

АЖИЛЛАХ АЛБАН ТУШААЛ:

  • Програм  хангамжийн төслийн менежер
  • Програм  хангамжийн системийн архитектурч 
  • Програм  хангамж зохиогч , хөгжүүлэгч
  • Програм  хангамж туршигч 
  • Өгөгдлийн сангийн администратор
  • Веб мастер
  • Тоглоом хөгжүүлэгч
  • Системийн программ зохиогч
  • Системийн шинжээч
  • Системийн шинжээч-програм зохиогч 
  • Мэдээллийн сангийн администратор
  • Мэдээллийн системийн төслийн менежер
  • Мэдээллийн технологийн зөвлөх
  • Систем хөгжүүлэгч 
  • Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн
  • Ухаалаг гар утасны програм зохиогч, хөгжүүлэгч