Оюутны хөдөлмөр, эрхлэлт

ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Цагийн ажил, хөдөлмөр эрхлэх сонирхолтой оюутнуудыг судалгааг гаргаж, оюутнуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах
  • Оюутнуудад хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, мэдээлэл хүргэх
  • Оюутан, суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг зохион байгуулах
  • Оюутны бие даан болон хамтран үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, шинэ санаа, гарааны бизнес инновацийг хөгжүүлэх, бүртгүүлэх баталгаажуулахад нь дэмжлэг үзүүлэх
  • Нийслэлийн хөдөлмөрийн газар болон харьяа дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, ажил олгогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах,  ажилд зуучлах
  • Суралцагчдыг цагийн ажилд зуучилж, суралцахын хажуугаар ажил хөдөлмөр хийж, санхүүгийн нэмэлт орлого олоход нь дэмжлэг үзүүлэх 
  • Суралцагчдыг үндэсний томоохон ажил олгогч байгууллагуудтай танилцуулах аяллыг зохион байгуулах
  • Суралцагчдыг цалинтай дадлага хийх, дадлагын байрандаа төгсөөд үргэлжлүүлэн ажиллах боломж нөхцлийг судалж, байгууллагуудтай хамтран ажиллах
  • Төгсөх курсын оюутнуудыг ажил олгогчтой холбох, туршлага судлах, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, дадлага хийх, төгсөөд ажиллах боломжоор хангах 
  • Төгсөх ангийн оюутнуудад дараах чиглэлийн сургалтуудыг зохион байгуулж, дараах чиглэлээр зөвлөгөө өгөх 
    • Ажлын ярилцлагад орох зөвлөмж
    • Ажлын ертөнц рүү алхан орохуй
    • Ирээдүйгээ төлөвлөхүй
    • Ажилдаа эзэн болохуй