Номэра дээд сургуулийн оюутны холбоо нь суралцагч оюутан бүрийн эрх ашгийг хамгаалж, дуу хоолой нь болж, санал санаачлагыг нь дэмжин ажилладаг оюутны сайн дурын төрийн бус байгууллага юм.
Оюутны холбооны дүрэмд зааснаар эрхэм зорилго нь “Монгол улсын ирээдүй болсон оюутан залуучуудын амжилттай суралцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, суралцаж буй салбарт нь шилдэг боловсон хүчин бэлтгэх үйлст өөрсдийн хувь нэмрийг оруулж, оюутнуудын идэвх оролцоог сайн дурын үндсэн дээр нэмэгдүүлж, оюутнуудын нийгмийн идэвхийг дээшлүүлэх, төрөөс оюутнуудын талаар явуулж байгаа бодлого гаргах шийдвэрт нөлөөлөх түүнийг хэрэгжүүлэхэд оршино” гэж тодорхойлогдсон байдаг.
Сургуулийн дүрэмд зааснаар Удирдах зөвлөлд оюутны холбооны төлөөлөл багтаж их сургуулийн засаглалын үйл ажиллагаанд оролцож, оюутан гишүүдийнхээ эрх ашгийг төлөөлөх, тодорхой санхүүжилт авах боломжоор ханган оюутнуудын төлөөллийг бүрэн илэрхийлдэг.
Сургуулийн удирдлагын төвшинд оюутны холбооны гишүүдийг хүлээн авч тэдний санал хүсэлтийг сонсож, шаардлагатай арга хэмжээ авч санхүүгийн болон бусад дэмжлэгийг тухай бүр үзүүлж оюутнуудын дунд зохион байгуулагдах ажлуудад шаардлагатай төсвийг баталж дэмжин ажилладаг.
Сургуулийн захиргаанаас Оюутны холбоонд идэвх санаачлагатай ажилласан оюутан гишүүдийг урамшуулан, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, гаднын байгууллагуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар дэмжин урамшуулдаг.
Оюутнууд холбоонд ажиллах хугацаандаа туршлага хуримтлуулан цаашдын ажлын болоод хувь хүний урч чадвартаа хувь нэмрийг оруулах таатай эерэг нөхцлүүдийг өөрсдөдөө бий болгож чаддаг. Оюутны холбооны хүний нөөцийн бодлого нь нээлттэй бөгөөд хувь хүний сайн дурын идэвх санаачлагыг тулгуур болгон ажиллахын зэрэгцээ албан байгууллагын түвшинд ажил хэрэг, үйл ажиллагаа явагддаг.
2021-2022 хичээлийн жилд сонгогдсон Оюутны холбооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Албан тушаал | овог | нэр | анги | курс |
Тэргүүн | Наранбаатар | Уянга | Бизнесийн удирдлага | 1 |
Дэд тэргүүн | Уранбаяр | Ганбаяр | Бизнесийн удирдлага | 1 |
Хяналтын менежер | Батсуурь | Төгс-эрдэнэ | Програм хангамж | 1 |
Нарийн бичиг | Баттулга | Хонгорзул | Бизнесийн удирдлага | 1 |
Дизайнер | Батбаяр | Тэмүүжин | График дизайн | 1 |
Гишүүн | Аюуш | Эмүжин | Програм хангамж | 1 |
Оюутны холбоо нь дараах зарчмыг үйл ажиллагаандаа баримтлана.
- Үндсэн дүрэм, түүнтэй нийцүүлэн гаргасан бусад бүх эрх зүйн акцыг чандлан сахиж эрх зүйт ёсыг удиртгал болгоно.
- Оюутныг эн тэргүүнд тавьж, тэднийг үл ялгаварлан эрх тэгш хандана.
- Оюутны холбооны үйл ажиллагаа олон нийт, бүлийг хамарсан ил тод нээлттэй явагдана.
- Оюутны холбооноос гаргасан шийдвэр дийлэнхи оюутнуудын эрх ашигт нийцсэн байна.
- Хүний эрх, оюутны эрхийг эрхэмлэн дээдлэнэ.
- Ардчилсан, шудрага ёсыг эрхэмлэж, хариуцлага тооцдог, ёс зүйтэй байна.
- Оюутнуудын ардчилсан сайн дурын үндсэн дээр зохион байгуулна.
Оюутны холбоонд ажилласнаар оюутан өөрийнхөө дараах ур чадваруудыг түлхүү хөгжүүлэх боломжийг олгодог.
- Албан ажилд суралцах
- Албан бичиг бичих чадварт суралцах
- Төсөл, хөтөлбөрийг бичиж сурах
- Багаар ажиллах чадвартай болох
- Удирдуулах болон удирдах ур чадварт суралцах
- Цэгцтэй зөв ярьж, сэтгэж сурах
- Хийж буй үйлдэл, санаачлагаараа манлайлагч байх
- Хувь хүний хувьд зөв хандлагыг суралцах
- Хичээлийн хүрээнд дэх мэдлэгээ бодит байдалд хэрэгжүүлж, туршлага хуримтлуулах
- Цаг баримтлах, зөв хуваарилан ашиглаж сурах
- Ачаалал даах чадвараа нэмэгдүүлэх
- Хамт олонч сэтгэлгээтэй болох
- Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
- Хариуцлагатай байх