Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

I. ОЮУТАНД ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ

Засгийн газрын 2021 оны 264-р тогтоолын хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдах шаардлага хангасан суралцагч сургуульдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж хамрагдана.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

1.   Бүтэн өнчин суралцагч:

  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримт

2. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:

  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  • Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол эцэг, эхийн хувь тогтоосон акт 

3. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:

  • Өргөдөл
  • Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан ах эгч, дүүгийн төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бол хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүний  хувь тогтоосон акт

4.   Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн:

  • Өргөдөл
  • Тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Эцэг эх, асран хамгаалагч, тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын иргэний үнэмлэхийн хуулбар
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
  • 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт

5. Оршин суугаа газраасаа 500км болон түүнээс хол байршилтай их, дээд, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагчдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн хоёр талын зардал олгох:

  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт
  • Явсан, ирсэн билет /авто тээврийн үндэсний газраас батлагдсан, тамга тэмдэг бүхий/
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх

II. ОЮУТАНД СУРГУУЛИАС ҮЗҮҮЛЭХ ТЭТГЭЛЭГ ШИНЭ ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГ

  • Элсэгчийн тухайн хөтөлбөрт харгалзах хичээлүүдийн 2022 оны ЭЕШ-ын оноо 800 бол эхний жилийн сургалтын төлбөрийг 100% , 799- 750 бол 50%, 749- 700 бол 20%-ийн  сургалтын төлбөрийн тэтгэлэг
  • Олон улсын болон үндэсний  хэмжээний спорт, урлагийн уралдаан, тэмцээнд оролцож, эхний 3 байранд шалгарч байсан бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 20%
  • Нэг гэр бүлээс 2 ба түүнээс дээш элсэгч суралцвал нэг суралцагчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 20%-ийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б.ЖАРГАЛ САНГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ

Мэдлэг боловсролтой чадварлаг мэргэжилтэн болохын тулд идэвх санаачлагатай, амжилттай суралцаж буй манлайлагч, судлаач оюутнуудыг дэмжих зорилготой хөтөлбөрт дараах шаардлага хангасан суралцагчид хамрагдана. Үүнд:

  • Суралцагч нь 4 улирал дараалан А, В дүн үнэлгээтэй суралцсан тохиолдолд үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдаж, сургалтын төлбөрийн 50%-ийн хөнгөлөлт эдэлнэ.
  • Суралцагч нь 4 улирал  дараалан А, В дүн үнэлгээтэй   суралцаж,  сурлагын голч дүн               3.6 ба түүнээс дээш тохиолдолд  үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдаж сургалтын төлбөрөөс 100%  хөнгөлүүлнэ.

III. ОЮУТАНД ЗОРИУЛСАН БУСАД БАЙГУУЛЛАГУУДЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД

Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг олгох, чанартай боловсрол эзэмшиж, эх орныхоо тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад нь дэмжих зорилгоор Голомт банк 2003 оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөр нь зөвхөн тэтгэлэг, урамшуулал олгоод  зогсохгүй оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, судалгаа, дадлага хийх, цаашлаад Голомт банканд тогтвортой ажлын байраар хангах боломж олгодгоороо давуу талтай.

Сайн сайхныг санхүүжүүлэгч, боловсролыг дэмжигч байгууллагын хувьд Голомт банк уг хөтөлбөрөөрөө дамжуулан залуу үеийн хүсэл мөрөөдөл, дуу хоолойг сонсохыг эрмэлздэг бөгөөд одоогийн байдлаар 15 салбарын 50 гаруй их, дээд сургуулийн 1,400 оюутанд нэг тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.golomtbank.com хаягнаас авах боломжтой.

ЗОРИГ САНГИЙН ТЭТГЭЛЭГ

Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвх оролцоог хөхүүлэн дэмжих замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилготой хэрэгжүүлдэг хөтөлбөр юм.

Хөтөлбөрт хамруулах шалгуурууд:

  • Нийгэмд тулгамдаж буй асуудлуудад санаа тавьдаг, шийдвэрлэх арга замыг эрэлхийлдэг оюутан байх
  • Дотоодын их, дээд сургуулиудын үндсэн ангид 2 ба түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх
  • Нийт суралцсан хугацааны голч дүн 3,2 ба түүнээс дээш байх
  • Үе тэнгийн залуустайгаа хамтран өөрсдийгөө сорих, шинийг эрэлхийлэх чин хүсэл эрмэлзэлтэй, эрч хүчтэй оюутан байх
  • Санхүүгийн хэрэгцээтэй байх (Орон нутгаас УБ хотод хүрэлцэн ирж суралцаж байгаа эсвэл, УБ хотын захын дүүргүүдээс суралцаж байвал тодорхой хэмжээнд давуу тал болно)
  • Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмжид хамрагдаагүй байх
  • Тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах аливаа арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцох боломжтой байх.