Оюутанд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний зорилго

  1. Оюутны танин мэдэхүй, зан төлөвийн онцлогийг тодорхойлох, сэтгэл зүйн үнэлгээ оношилгоо хийх
  2. Оюутны нийгэм сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, анхан шатны сэтгэц заслын үйлчилгээ үзүүлэх
  3. Оюутанд сэтгэл зүйн суурь боловсрол олгох сургалт зохион байгуулах
  4. Оюутны сургалтын орчинд дасан зохицох үйл явцыг дэмжих, сурлагын үр дүнг сайжруулах зорилгоор суралцах арга барилыг тодорхойлох
  5. Сэтгэл зүйн хувьд аюулгүй, тав тухтай орчныг бий болгох

Сэтгэл зүйн боловсрол олгох сургалтууд:

Үйл ажиллагааАч холбогдол
1“Сэтгэл хөдлөлийн чадамж” сургалт, сэтгэлзүйн трейнингСэтгэл хөдлөлийн чадамжаа хөгжүүлснээр өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж мэдэх чадвартай болох ба улмаар стресс үүсч болохуйц нөхцөл байдалд тайван тогтвортой хариу үйлдэл үзүүлж сурна
2Харилцааны бүлгийн сэтгэц засалБүлгийн сэтгэц засал нь хувь хүмүүст харилцааны ур чадвар, нийгэмших чадварыг хөгжүүлэхэд тусалдаг ба үйлчлүүлэгчид асуудлаа хэрхэн илэрхийлэх болон бусдын үзэл бодлыг зөвөөр хүлээж авах аргад суралцах боломжийг олгодог.
3БясалгалБясалгал хийх чиг баримжаа олгох, одоо байгаадаа төвлөрөх, өөрийгөө чагнах, сэтгэл хөдлөлөө хянах олон төрлийн ач холбогдолтой.
4“Стресс менежмент” сургалт, сэтгэлзүйн трейнингСтресс үүсгэгч хүчин зүйлсийг тодорхойлох, стресст үзүүлж буй хариу үйлдлээ зохицуулж сурах.
5Урлагаар сэтгэц засалМэргэшсэн урлагийн сэтгэц засалчаар сургалт трейнинг явуулах ба урлагаар сэтгэц засах аргын талаар ойлголттой болно.
6Позитив сэтгэц засалӨөрийнхөө давуу талууд болон нөөц чадвар дээрээ суурилан сэтгэлзүйн байдал болон харилцаагаа дээшлүүлэх арга зүйд суралцана.
7Биеийн хэлэмжийг ойлгох ньХарилцааны хамгийн чухал хэсэг болох биеийн хэлэмжийг тодорхойлж сурсанаар харилцагчаа илүү нээлттэйгээр ойлгоно.
8“Эмпати” сургалт, сэтгэлзүйн трейнингБусдын оронд өөрийгөө тавьж үзэх нь сайн харилцааны хамгийн чухал чадвар. Энэ чадварт суралцсанаар сайн харилцагч байж бусдад илүү нөлөөлөх, манлайлах боломжтой болно.
9“Сэтгэл гутрал” сургалт, сэтгэлзүйн трейнингУйтгар гуниг болон сэтгэл гутралын ялгааг ойлгоно. Сэтгэл гутралын талаарх ерөнхий ойлголттой болж өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж ойлгох чадварт суралцана. 

Оюутан, суралцагчдад сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөөг Даваа-Баасан гаригийн 10:00-16:00 цагт  №202 тоот өрөөнд өгнө.