Нягтлан бодох бүртгэл /ACCA/

Хөтөлбөрийн индекс: D041101
Сургалтын хэлбэр: Өдөр, эчнээ
Суралцах хугацаа: 4 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Бүрэн дунд, Бакалавр

АССА (Мэргэшсэн Нягтлан Бодогч) ХӨТӨЛБӨР 

   АССА буюу Association of Chartered Certified Accountants нь Их Британи улсад төвтэй дэлхийн 179 оронд 527,000 оюутан, 219,000 гишүүнтэй олон улсын нягтлан бодох бүртгэлийн томоохон нийгэмлэг бөгөөд 3 үет шалгалт, мэргэжлийн ёс зүйн тодорхой шаардлагыг хангасан цол горилогчдод АССА буюу Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэг олгодог.

Нягтлан бодох бүртгэлийг тайлан тооцоо гаргах, цалин урамшуулал бодох, өдөр тутмын үйл ажиллагаагаар нь төсөөлдөг бол орчин цагийн Нягтлан бодох бүртгэл нь мэдээллийн системийн мэдлэг ур чадвартай, бизнесийн стратеги, англи хэлний өндөр мэдлэгтэй, удирдлагын шийдвэр гаргалтад нөлөөлөгч, бизнесийн байгууллагын хамгийн гол тоглогч хэмээн дэлхий нийтээрээ үзэж байна. Иймээс Номэра дээд сургууль танд эх орондоо хямд зардлаар Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэг хүртэх боломжийг олгож байна.

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн агуулга нь санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлан бэлтгэх, татварын багц хуулиудын хүрээнд татварын тайлангуудыг бэлтгэх, нийгмийн даатгал болон удирдлагын тайлантай холбоотой мэдээллийг боловсруулах, нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг удирдах байгууллагын орчинд хэрэглэх мэдлэг, чадвартай мэргэжлийн өндөр ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ.

АССА ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦСАНААР:

АССА нийгэмлэгээс хүртэх боломж:

  • 3 үет шалгалт, мэргэжлийн ёс зүйн тодорхой шаардлагыг хангасан цол горилогчдод Их Британи улс дахь Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Нийгэмлэгээс АССА буюу “Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч” цол зэргийг авч, Дэлхийн 180 гаруй оронд мэргэжлээрээ ажиллах боломжтой болно.
  • Их Британи улсын Оксфорд Брүүкс Их сургуулийн бакалаврын диплом
  • University of London сургуулийн магистрын зэрэг авах боломжтой.

Номэра дээд сургуулиас хүртэх боломж:

  • АССА 2-р түвшний сургалтыг амжилттай дүүргэснээр Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрийн бакалаврын зэрэг
  • АССА 3-р түвшний сургалтыг дүүргэснээр Бизнесийн удирдлагын магистрын /MBA/ зэрэг авах боломжтой.
  • Хичээл англи хэлээр явагдах бөгөөд Академик англи хэл болон IELTS-ийн бэлтгэл хосолсон хөтөлбөр нь суралцагчийн англи хэлний чадварыг тасралтгүй сайжруулах боломжтой.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс хүртэх боломж:

  • АССА 2-р шатыг дүүргэснээр Монголын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын зөвхөн хуулийн шалгалтыг өгч 4 жилээр Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх
  • АССА 3-р шатыг дүүргэснээс Монголын мэргэшсэн нягтлан бодогчийн “хугацаагүй” эрх авах боломж
  • Олон улсын болон Монголын томоохон бизнесийн байгууллага, ажил олгогчид нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдах түвшний ажилтнаа сонгох нэн тэргүүний шаардлага нь АССА зэрэгтэй байх бөгөөд өндөр цалин урамшуулал авах зэрэг олон боломжийг танд олгоно.

АССА ЗЭРЭГТ ХЭРХЭН ХҮРЭХ ВЭ?

  • ACCA 1-р шат буюу FIA /Foundations in Accountancy/ – Нягтлан бодох бүртгэлийн суурь 7 хичээл
  • ACCA 2-р шат буюу Applied Skills – Нягтлан бодох бүртгэлийн ур чадвар олгох 6 хичээл
  • ACCA 3-р шат буюу Strategic Professional – Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн ёс зүй, стратегийн 4 хичээлийг үзэж судлан, Computer Based Exam буюу компьютерт суурилсан онлайн шалгалтыг өгч 50%-с дээшгүй оноогоор тэнцэн, 3 жилийн ажлын туршлагаа тооцуулснаар ACCA зэргээ авах боломжтой.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

  • Сургалтын төлөвлөгөө нь АССА нийгэмлэгээс батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тулгуурлан боловсруулагдсан бөгөөд Монгол улсын бизнес, нягтлан бодох бүртгэл, татварын хууль эрх зүйн орчны талаар судална.
  • Суралцагч нь Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэг /АССА/-ийн гишүүн оюутан болж АССА нийгэмлэгийн олон улсын сүлжээнд нэгдэнэ.
  • Нийт судлах хичээлийн 60 хувийг англи хэл дээр АССА зэрэгтэй гадаад болон монгол багш нар удирдан явуулна.
  • АССА нийгэмлэгээс хүлээн зөвшөөрөгдсөн ном сурах бичгийг сургалтын үйл ажиллагаандаа ашигладаг.

МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ МЭДЛЭГ ЧАДВАР

  • Нягтлан бодох бүртгэлийн анхны баримт бичгийг хянан боловсруулах, нягтлан бодох бүртгэл хөтөлж, түүнтэй холбогдох олон улсын болон үндэсний стандартын дагуу байгууллагын гадаад, дотоод хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн зөв санхүүгийн мэдээллээр хангах чадвар
  • Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлангийн элементүүдийн хэмжилт, зөвшөөрөлт, толилуулга ба тодруулгыг бэлтгэх чадвар
  • Татвар, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн дагуу татварын болон нийгмийн даатгалын тайланг боловсруулах чадвар
  • Удирдлагын шийдвэр гаргалтад шаардлагатай өртгийн мэдээллийг боловсруулах тайлагнах арга, аргачлалын талаарх онолын мэдлэг, чадвар
  • Аудитын олон улсын стандартыг аудитын тухай хуульд нийцүүлэн аудит хийх чадвар
  • Мэргэжлийн програм хангамжуудыг ашиглах чадвар
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэг болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвар

АЖИЛЛАХ АЛБАН ТУШААЛ:

  • Аудитор
  • Ерөнхий нягтлан бодогч
  • Санхүүгийн шинжээч
  • Эдийн засагч
  • Дотоод аудитор
  • Татварын зөвлөх
  • Санхүүгийн менежер
  • Санхүү хариуцсан захирал
  • Эрсдэлийн шинжээч
  • Нягтлан бодох бүртгэлийн шинжээч