Номын сангаар үйлчлүүлэх журам

НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДОТООД ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. Номэра дээд сургуулийн номын сангийн дүрмийг үндэслэн номын сангийн үйлчилгээ, түүнтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.
  2. Номын сангийн үйлчилгээний үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.

ХОЁР.  НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

  1. Номын сан нь өөрийн багш, оюутан, сургуулийн ажилтануудад үйлчилнэ.
  2. Уншигчид номын цаасан болон электрон каталогийг  номын сан болон сургуулийн вэб сайтаар орж харах боломжтой.
  3. Номын сангийн ажилтан нь электрон каталог ашиглан уншигчдад лавлагаа мэдээлэл өгнө.
  4. Шинэ номын мэдээ, мэдээллийг уншигчдад хүргэнэ.

ГУРАВ. УНШЛАГЫН ТАНХИМЫН ҮЙЛЧИЛГЭЭ

    1. Оюутны үйлчилгээний карт болон ажлын газрын үнэмлэхийг үндэслэн ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний ажил болон тогтмол хэвлэлийг зөвхөн уншлагын танхимаар үйлчилнэ.
    2. Уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ номын сангийн дүрэм, дотоод журмыг баримталж номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлж үйлчлүүлнэ.
    3. Уншигч нь уншлагын танхимаас уншихаар авсан ном хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.
    4. Уншигч нь уншлагын танхимын  ном сурах бичгийг хувилан олшруулж авахдаа номын санчаас зөвшөөрөл авч номын сангийн хувилах үйлчилгээгээр үйлчлүүлнэ. Эрдэм шинжилгээний ажлуудыг хувилан олшруулж авахыг хориглоно.
    5. Хэрэв уншигч ном сурах бичиг, тогтмол хэвлэлийн хуудаснаас урж тасдан гэмтээсэн тохиолдолд “ Номын сангийн ном нөхөн төлөх журам”-ын дагуу номын санг хохиролгүй болгоно.
    6. Уншлагын танхимд гадуур хувцастай орох, бусдад саад болох, өөр хоорондоо ярих, тоглох, гар утсаар ярих, номын сангийн тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх, бохирдуулахыг хориглоно.
  • Номын сангийн дүрэм, дотоод журмыг зөрчсөн тохиолдолд уншигчийн үйлчлүүлэх эрхийг тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авна.   

ДӨРӨВ. НОМЫН САНГИЙН НОМ ХЭВЛЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦ

  1. Номын сангийн ном хэвлэлийг нөхөн төлүүлэхдээ БСШУЯ-ны сайдын 415 дугаар тушаалийн хавсралтаар батлагдсан “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном хэвлэлийг төлүүлэх журам”-ыг мөрдөнө.
  2. Номын сангийн уншигч нь номын фондын хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн гэмтээсэн тохиолдолд ном хэвлэлийг нөхөн төлүүлж хохиролгүй болгоно.
  3. Ном хэвлэлийг нөхөн төлүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэнд захирал, нягтлан бодогч нар хяналт тавина.
  4. Ном сурах бичиг, тогтмол хэвлэл, CD, аудио хуурцаг зэрэг хэвлэмэл бус материалыг үрэгдүүлсэн гэмтээсэн тохиолдолд тухайн оны болон дараагийн онуудад хэвлэгдсэн аль нэг хувиар нөхөн төлж хохиролгүй болгоно.
  5. Номын ижил хувь нь олдоогүй буюу хэрэглэгчийн авч ирсэн ном зохих шаардлагыг хангаагүй тохиолдолд, номын фонд бүрдүүлэлтэнд шаардлагатай номын жагсаалтыг үндэслэн төлүүлэх. 
  6. Номын төлбөрт хувилсан ном хэвлэл, бичлэгийн стандарт хангалтгүй CD, аудио, видео хуурцаг, хэвлэмэл материалыг авахгүй.
  7. Тогтмол хэвлэл, сонин сэтгүүл, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд уг хэвлэлийн зохих дугаарыг нөхөн төлнө.
  8. Номын санчаас дутсан номын төлбөрийг барагдуулахдаа алдсан номын ижил хувийг авах эсвэл эрэлт хэрэгцээтэй байгаа номыг авна.
  9. Уншигч үрэгдүүлсэн ном хэвлэлийнхээ төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулах тохиолдолд үнийн дүнг 3 нугалж төлүүлнэ.
  10. Уншигчийн үрэгдүүлсэн ном материалд зах зээлийн үнэлгээ тогтоогоогүй тохиолдолд дахин үнэлэх комиссын шийдвэрээр үнэлгээ тогтоож хохиролгүй уг шийдвэрийн дагуу гүйцэтгэнэ.

ТАВ. НОМ ХЭВЛЭЛИЙГ ДАХИН ҮНЭЛЭХ

  1. Ном хэвлэлийг дахин үнэлэхдээ Сангийн сайд БСШУЯ-ны 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан тушаалыг баримтална.
  2. Алдагдсан буюу үрэгдсэн ном хэвлэлийг дахин үнэлэхдээ Ерөнхий захирлын тушаалаар ном хэвлэлийг дахин үнэлэх комисс байгуулж дахин үнэлнэ.
  3. Ном тооллогын үед шаардлагатай зарим ном хэвлэлийг дахин үнэлнэ.
  4. Багш, ажилтан нарт номын сангийн уншигчийн картыг  нээж үйлчилнэ.

Зургаа. Номын сангийн ажиллах цагийн хуваарь 

6.1. Номын сангийн ажиллах цагийн хуваарийг захирлын тушаалаар батлана. Шаардлагатай нөхцөлд амралтын өдөр ажиллах зохицуулалтыг тухай бүрд нь шийдвэрлэнэ.