Дэлхий дахин хөгжлийн шинэ үеийн гараанд хэдийнээ дэвшин гарсан энэ үед Монгол улсын хөгжлийг түүчээлэх түүхэн хариуцлага та бидэнд буйг гүнээ ухамсарлаж, технологи, инновац, нийгмийн үсрэнгүй хөгжил дэвшлийн үр дүнд хүмүүн төрөлхтөн бидний өдөр тутмын амьдралын хэв маяг болон бизнесийг удирдах уламжлалт арга барил үндсээрээ өөрчлөгдөж байгаа цаг дор эрин үеийн эрэлхэг сэтгэгчдийг бэлтгэн гаргах их үйлсэд бие сэтгэлээ зориулан ажиллаж ирсэн Номэра дээд сургуулийн гэр бүл болох үе үеийн удирдлагууд, багш нар, ажилтан, албан хаагчид, оюутан, төгсөгчдөдөө хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
Номэра дээд сургууль нь сургалт, судалгааны тэргүүлэх чиглэлээ бизнесийн чиглэлд АССА буюу олон улсын мэргэшсэн нягтлан бодогч, CFA буюу олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээч, Бизнесийн удирдлага & Энтерпренер, Технологийн чиглэлд программ хангамж, график дизайн хөтөлбөрүүдээр олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцсэн суралцагч төвтэй, чанартай боловсрол эзэмшүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.
Монгол иргэнийг эрдэмжүүлэн сургаж, өөрийгөө нээж өрөөлийг хурцалж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, насан туршдаа сурч боловсрох арга барилд суралцсан оюутнууд маань олон улсын зах зээлийн өрсөлдөөнд тэргүүлэгч нь байхын төлөө манай хамт олон чармайн ажиллах болно.
Эрэлхэг сэтгэгчдийг өөгшүүлнэ.
ЗАХИРАЛ Б.БАТХҮҮ