Дотоод аудит

Мэргэших чиглэл:  ДОТООД АУДИТ

Хөтөлбөрийн индекс: E04130201
Сургалтын хэлбэр: Өдөр, эчнээ
Суралцах хугацаа: 1.5-2.5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Бакалавр

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Төрийн болон бизнесийн байгууллагын засаглал, дотоод хяналт ба эрсдлийн удирдлагыг үнэлж, сайжруулах замаар байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд дотоод аудитыг үр дүнтэй удирдан зохион байгуулах, удирдлагад оновчтой зөвлөгөө өгөхөд чиглэгдсэн Олон улсын дотоод аудитын мэргэшлийн чадамжийн хүрээний мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, мэргэжлийн ёс зүйтэй удирдах түвшний мэргэжилтнийг бэлтгэх

МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТ

Дотоод аудитаар мэргэшүүлэх магистрын хөтөлбөрийн зорилго нь төрийн болон бизнесийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн дотоод аудитын онол, практикийн болон мэргэшсэн дотоод аудиторт шаардагдах мэдлэг, ур чадварыг суралцагчдад олгох явдал юм. 

МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ МЭДЛЭГ, ЧАДВАР

PLO1 Мэргэшсэн байдал /Professionalism/:

  • Дотоод аудитын эрхэм зорилго, ёс зүйн кодыг дагаж мөрддөг, мэргэжлийн ур дүйтэй, хараат бус, бодитой шийдвэр гаргах ур чадвар

PLO2 Гүйцэтгэлийн ур чадвар /Performance/:

  • Байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын орчны талаар өргөн хүрээний гүнзгий мэдлэгтэй, байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд дотоод аудитыг үр дүнтэй зохион байгуулах ур чадвар

PLO3 Ажлын орчинд зохицох, удирдах ур чадвар /Environment/:

  • Байгууллагын стратеги төлөвлөлт ба үйл ажиллагааны менежмент, бизнес процесс, төслийн удирдлага болон эрх зүйн орчны өөрчлөлт болон нийгмийн хариуцлагын болон тогтвортой байдал, санхүүгийн тайлагналын шаардлагуудыг ойлгож ажиллах мэдлэг, ур чадвар

PLO4 Манлайлах ба харилцааны ур чадвар /Leadership and communication skills/:

  • Бизнесийн харилцааны болон багаар ажиллах, дотоод аудитын нэгжийг үр дүнтэй удирдан зохион байгуулах, гадаад болон дотоод оролцогч талуудтай үр дүнтэй харилцах болон байгууллагын аливаа өөрчлөлт, тасралтгүй сайжруулалтыг хөхүүлэн дэмжих мэдлэг, чадвар

PLO5 Дижитал ур чадвар /Digital skill/:

  • Мэдээллийн технологийн өөрчлөлтийг ойлгох, дотоод аудитын үйл ажиллагаанд ашиглах, мэдээллийн технологийн аудитыг төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнах мэдлэг, ур чадвар