График дизайн

ГРАФИК ДИЗАЙН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн индекс: D021202
Сургалтын хэлбэр: Өдөр
Суралцах хугацаа: 4 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Бүрэн дунд

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

График дизайны хөтөлбөрийн агуулга нь бизнесийн орчин, байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн орчныг нь бүтээхэд шаардлагатай дүрс, орон зай ашиглан утга санааг илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх мэдлэгтэй, график дизайны брэндбүүк гаргах, вэбсайтын график болон тоглоом бүтээх, график интерфейс зохиох, 3D анимейшн болон визуаль бүтээл туурвих “хөгжүүлэх-нэвтрүүлэх-сайжруулах” технологийн арга барилын чадвартай мэргэжлийн өндөр ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

  • Онолын мэдлэг 30%  практик 70% 
  • Хэвлэлийн болон  график дизайн 2D, 3D контент хөгжүүлэгч болох боломжтой.
  • Зөвхөн мэргэжлийн хичээлүүдээс сонгон судалснаар, мэргэжлийн дизайнер,   артист болох 
  • Дэлхийн аль ч улсад ажиллах боломжтой 
  • Төгсөгчдийн 98% ажлын байраар бүрэн хангагддаг.

МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ МЭДЛЭГ, ЧАДВАР

  • Мэдээллийн харилцаа холбооны технологи, тооцооллын салбарыг хөгжүүлэх бизнесийн болон график дизайны онолын мэдлэг
  •  Дизайны шинэ арга барилд түргэн нэвтрэх, бусад үйл ажиллагааны багуудтай хамтран ажиллах төслийн менежментийн мэдлэг
  •  Хэрэглэгчийн интерфейс болон хэрэглэгчийн туршлагын дизайн зохиох, 3D анимейшн хөгжүүлэх, визуаль бүтээл туурвих онолын мэдлэг График дизайн гаргахад шаардлагатай мэргэжлийн програмууд дээр ажиллах чадвар
  • Байгууллагын дизайны стандартыг хамтран бүтээх, програмын болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн төслийн багтай хамтран ажиллах чадвар
  •  Зохиолын самбар (storyboards), үйл явцын урсгал (process flows) зэргийг ашиглан дизайны санаагаа дүрслэн бүтээх чадвар
  • Бүтээгдэхүүний үйл ажиллагаа, харагдах байдлыг тодорхой харуулсан хэрэглэгчийн интерфейс (UI) загваруудыг (mockup) бүтээх чадвар
  • Хэрэглэгчийн туршлага (UX)-тай холбоотой асуудлыг илрүүлж, засварлах шийдлийг хөгжүүлэлтийн багтай хамтран гүйцэтгэх чадвар
  •  Мультимедиа, 3D анимейшн болон визуаль бүтээл туурвих чадвар
  • Вэбсайтын дизайн болон онлайн платформтой тоглоом зохиох чадвар
  •  Англи хэлний ахисан түвшний мэдлэг болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвар

АЖИЛЛАХ АЛБАН ТУШААЛ:

  • График дизайнер
  • Зураглаач
  • Хэвлэлийн дизайнер
  • Анимэйтор
  • 3D модель бүтээгч
  • Веб дизайнер, веб мастер
  • 2D, 3D артист