Бизнесийн удирдлага (Инновацаар мэргэшүүлэх)

БИЗНЕСИЙН УДИРДЛАГА /ИННОВАЦ/ ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн индекс: D041301
Сургалтын хэлбэр: Өдөр, эчнээ
Суралцах хугацаа: 4 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Бүрэн дунд, Бакалавр    

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ 

Бизнесийн удирдлагын хөтөлбөрийн агуулга нь удирдахуйн шинжлэх ухааны болон инновац, энтрепренершипийн онолын мэдлэг эзэмшсэн, байгууллагын үйл ажиллагаа болон нөөцийг инновацлаг үр ашигтай төлөвлөх, зохион байгуулах, хянах, удирдлагын манлайллыг хэрэгжүүлэх чадвартай мэргэжлийн өндөр ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

Бизнесийн удирдлага хөтөлбөрөө Энтрепренер буюу Гарааны бизнесийн багц хичээлтэй хослуулсан анхны сургууль болж байгаагаараа онцлог юм.  Оюутнууд суралцах хугацаандаа гарааны бизнесийн суурь хичээлүүдийн агуулгыг судалж,  туршилтын гарааны бизнесээ эхлүүлж  үзэх нь тэдэнд тодорхой давуу талыг бий болгоно.  Гадаад,  дотоодын олон зуун шилдэг туршлагатай гарааны  бизнес эрхлэгчид,  томоохон компаниудын бодит баримт, туршлагаас суралцаж, амжилттай суралцсан оюутнуудын хувьд өөрсдийн бизнесээ эхлүүлэхэд бодит үр өгөөжөө өгөх давуу талтай.

МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ МЭДЛЭГ, ЧАДВАР

  • Бизнесийн удирдлага, менежмент, маркетинг, хүний нөөц, бизнесийн эрх зүйн талаар онолын мэдлэг
  • Бизнесийн хүрээнд хэрэглэгдэх менежментийн шинжлэх ухааны үндсэн онолын суурь мэдлэг
  • Инновац болон энтрепренершипийн онолын мэдлэг
  • Судалгааны дизайн боловсруулж хэрэглэх, судалгааны үр дүнгээ шийдвэр гаргалтад ашиглах онолын мэдлэг
  • Нийгэм, хүн хоорондын харьцааг зохицуулдаг, мэргэжлийн ёс суртахуун, эрх зүйн хэм хэмжээний ерөнхий мэдлэг
  • Бизнесийн үйл ажиллагааны асуудлыг илрүүлж, шалтгаан болон үр дагаврыг оновчтой тодорхойлох, олон хувилбарт шийдэл боловсруулах, нөөцийг үр дүнтэй, үр ашигтай инновацлаг ашиглах ёс суртахуунтай шийдвэр гаргах чадвар
  • Бизнесийн орчны судалгаа хийх, удирдлагын шийдвэр гаргалтад ашиглах, тоон болон чанарын өгөгдлийг боловсруулж шинжилгээ хийх чадвар
  • Бизнесийн байгууллагуудад ашиглагддаг орчин үеийн мэдээллийн систем, мэргэжлийн программ хангамж, мэдээллийн технологи төхөөрөмж ашиглан шинэ мэдлэг олж авах, бүтээлч инновацлаг байдлаар асуудлыг шийдвэрлэх чадвар
  • Багаар хамтран ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргадаг, өөртөө болон бусдын өмнөх үүрэг хариуцлага хүлээх чадвар мэргэжлийн ёс зүйтэй байх чадвар
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэг болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвар

АЖИЛЛАХ АЛБАН ТУШААЛ:

  • Бизнес эрхлэгч
  • Борлуулалтын менежер
  • Бизнесийн зөвлөх
  • Маркетингийн менежер
  • Хүний нөөцийн менежер
  • Бизнесийн шинжээч
  • Пи-Ар менежер