Төрийн удирдлага

ТӨРИЙН УДИРДЛАГА ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн индекс: Е04130302 
Сургалтын хэлбэр: Өдөр, эчнээ
Суралцах хугацаа: 1.5-2.5 жил
Элсэгчдийн боловсролын түвшин: Бакалавр

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Төрийн удирдлагын магистрын хөтөлбөр нь “Төрийн бодлого”, “Олон улсын хөгжлийн бодлого”, “Олон нийтийн оролцоот төлөвлөлт, түүний менежмент” гэсэн гурван үндсэн чиглэлээр засаглалын өмнө тулгамдаж буй төвлөрлийг сааруулах, сайн засаглал, иргэдийн оролцоо, тогтвортой хөгжил, эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагаа, нутгийн хөгжил гэх зэрэг өргөн хүрээнд хэлэлцэгддэг асуудлуудыг багтаасан Төрийн захиргааны удирдлага–Засаглал судлалын онолын мэдлэг болон практик ур чадварыг эзэмшүүлэх зорилготойгоор хөгжүүлсэн хөтөлбөр болно.

МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТ

Төрийн захиргааны удирдлага–Засаглал судлалын чиглэлээр удирдах ажилтан бэлтгэх ахисан түвшний энэхүү магистрын хөтөлбөрт төрийн захиргааны удирдлагаар мэргэших хүсэлтэй сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууд, иргэдийн төлөөлөгчид, төрийн бус байгууллагын албан хаагчид, бизнес хамтын ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, төрийн бодлого, засаглал судлалын чиглэлээр судалгаа хийх сонирхолтой судлаачид, хүн бүрт зориулагдсан болно.

МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ МЭДЛЭГ, ЧАДВАР

PLO1 Төрийн бодлого:

Засаглал гэж юу болох, түүний шинэ хандлага, олон талт байдал, засаглал нь төрийн бодлого, ардчилалд ямар нөлөө үзүүлж байгаа талаар онол, практикийн мэдлэгийг олгоно.

PLO2 Олон нийтийн оролцоот төлөвлөлт, түүний менежмент:

Ашгийн болон ашгийн бус байгууллага, аж ахуйн нэгж, төрийн гүйцэтгэгч нар засгийн газартай хамтран үйлчилгээ үзүүлэх нь нэмэгдсээр байна. Гэсэн хэдий ч эдгээр түншлэл нь үйлчилгээг өөрчлөх, үр дүнг сайжруулахад туслах өргөн хүрээний асуудлыг бүрэн хамарч чадахгүй байна. Хөтөлбөрийн зорилго нь сургалтаар сурсан нийгмийн бодлогын онолын мэдлэгээ ашиглан нийгмийн бодит асуудлыг шийдвэрлэхэд суралцах, харилцагчдыг чадавхжуулах замаар үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах аргад суралцах болно.

PLO3 Авлига судлал:

Зөвхөн хөгжиж буй орнуудад төдийгүй өндөр хөгжилтэй орнууд “улс төрийн авлига”-ын асуудлыг нухацтай авч үзэхэд чиглэгдэнэ. Олон судлаачид ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын хамт авлига нь эдийн засгийн нөөцийг оновчтой хуваарилахад саад учруулж, улмаар эдийн засгийн өсөлтийг гацааж, удаашруулдаг гэж үздэг. Гэсэн хэдий ч улс төрийн авлигатай ч эдийн засгийн өндөр өсөлт нь гайхшируулж буй Зүүн болон Зүүн өмнөд Азийн олон орныг нэрлэж болно. Эдгээр зөрчилтэй тохиолдлуудыг бид хэрхэн ойлгох вэ энэ талаар тодруулж, улс төрийн авлигын динамикийг ойлгох илүү бодит арга замыг олох мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд оршино.