Оюутан суралцагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, оюун ухаан, авьяас чадвараа хөгжүүлэх, нийгэмд чиглэсэн сайн дурын ажилд оролцох, зөв чиг хандлага, төлөвшилд сургах хувь хүний хөгжлийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд мэргэжлийн болон сонирхолын сайн дурын клубүүдын үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Хичээлийн жилийн эхэнд клубүүд эрхэм зорилго, зорилт, чиглэлээ тодорхойлж, гишүүнчлэлээ бүрдүүлэн үйл ажиллагаагаа нээлттэй зохион байгуулна. Клубын зүгээс зохион байгуулах үйл ажиллагаандаа оюутнуудыг татан оролцуулах, ач холбогдолыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа тогтмолжуулах зорилтуудыг тавьж ажилладаг.
№ | Клубүүд | Үйл ажиллагааны чиглэл | Удирдагч багш | Цагийн хуваарь | Анги танхим |
1 | Бүжгийн клуб | Оюутан, суралцагчдад урлагаар дамжуулж гоо зүйн боловсрол олгох, бүжгийн спортоор идэвхтэй хичээллүүлэх зорилготой. Бүжгийн спорт нь ой тогтоолт, суралцахуйд шаардлагатай мэдрэлийн эсийн өсөлт хөгжил, уян хатан байдлыг дэмжиж, эерэг сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлж, стрессийг даван туулах, тэсвэр хатуужил, мэдрэмжийг хөгжүүлдэг. | Г.Мандах | Даваа, Пүрэв гариг 16:00-18:00 | Бүжгийн заал |
2 | Мэтгэлцээн, илтгэх урлагийн клуб | Мэтгэлцээний клубт элссэнээр хийсвэр санаа бодол болон бодит үнэний хоорондын уялдаа холбоог гаргаж, бусдын үзэл бодолд анализ хийж, дэвшүүлж буй нотолгоондоо дэмжлэг болохуйц жишээ, тоо баримт, холбогдох материалыг уншиж, асуудлыг шийдвэрлэх чадварт сурснаар бүтээлчээр сэтгэх, судалгаа хийх, уран илтгэх, сонсох болон тэмдэглэл хөтлөх чадвараа дээшлүүлнэ. | Г.Мандах | Пүрэв гариг 11:10-12:40 | Free corner |
3 | English speaking club | Бизнес, технологийн салбарын шинэ мэдээ, мэдээллийн хүрээнд англи хэл дээр харилцан яриа өрнүүлж, суралцагчдын англи хэлний мэдлэгийн түвшинг ахиулах зорилготой. | Б.Бат-Оргил | Пүрэв гариг 14:50-15:50 | №303 |
4 | Movie Night клуб | Дэлхийн шилдэг кинонуудыг англи хэл дээр үзэж, киноны зохиол, найруулга, үйл явдлыг ярилцаж, кино урлагийн талаарх ойлголтоо өргөжүүлж, хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. | Б.Хишигбаяр | Баасан гариг 15:00-17:00 | Free corner |
5 | Номтой нөхөрлөе клуб | Ном уншиж мэдлэгийн хүрээгээ тэлэх, үзэл бодлоо чөлөөтэй солилцох, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, ном унших дадал хэвшүүлэх зорилготой. | А.Сугармаа | Баасан гариг 15:00-17:00 | Номын сан |
6 | E-sport клуб | Цахим спортоор хичээллэх сонирхолтой оюутан залууст нээлттэй бөгөөд тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой. | Г.Мандах | Улирлын турш | №304 |
7 | Volunteer клуб | Сайн дурын клубт нэгдсэнээр нийгэмд тустай хариу нэхэлгүй сайн дурын ажлуудыг хийж хэрэгжүүлэх, дэмжих зорилготой. Оюутан сайн дурын ажил хийснээр өөрийгөө илүү танин мэдэж, өөртөө итгэлтэй болох, холбоо харилцаагаа тэлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулах, ур чадваруудаа улам сайжруулах, шинэ зүйлсэд суралцаж, төрөл бүрийн ажлын туршлагатай болно. | Г.Мандах | Улирлын турш | Байгууллага, хувь хүн |