ОЮУТНЫ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЦАХИМ ТӨЛБӨРИЙН КАРТ
Оюутан нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт захиалж авснаар сардаа 22 удаа үнэ төлбөргүй зорчих боломжтой.
Оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт захиалахдаа бүрдүүлэх материалууд:
Карт шинээр захиалах:
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Оршин суугаа газрын тодорхойлолт /Бичгээр хорооноосоо авна/
- Цахим карт захиалгын мэдүүлгийн маягтыг бөглөх /ЭНД дарж бөглөнө үү/
- Картын төлбөр төлсөн баримт
Картын хураамж хүлээн авах данс: Худалдаа хөгжлийн банкны 475 014 869
Данс эзэмшигч: Улаанбаатар Смарт карт ХХК
Картын төлбөр: 3600 төгрөг
Гүйлгээний утга: Регистрийн дугаараа бичих
Материал хүлээн авах газар: Номэра дээд сургуулийн хичээлийн байр, Сургалт, бодлого зохицуулалтын алба №101 тоот
Карт сунгалт хийлгэх:
- Картын сунгалтын төлбөр 1000 төгрөгийг “Улаанбаатар Смарт карт” ХХК-ний Худалдаа хөгжлийн банкны 475 016 875 дансанд шилжүүлсэн байна.
- Гүйлгээний утга: Утасны дугаар + U Money картын дугаараа заавал бичих
- Сунгалт хийгдсэний дараа бүртгэлтэй утасны дугаарт карт идэвхжүүлэх цэгүүдийн байршлыг мессежээр мэдээлэх ба өөрт ойр байрлах цэгийг сонгон үйлчлүүлээрэй.
Оюутан картаа гээгдүүлсэн тохиолдолд:
Цахим карт дахин авах бол картын үнэ 3600 төгрөгийг Улаанбаатар Смарт карт ХХК -ийн Худалдаа хөгжлийн банкны 475 014 869 тоот дансанд тушааж өөрийн биеэр “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” /Дүнжингарав, Драгон, Оргил 6 буудал, 3.4-р хороолол Имарт, Баянхошуу дэд төв/-ийн салбаруудад очиж картаа дахин авах боломжтой.
ОЮУТНЫ ЦАХИМ ҮНЭМЛЭХ
Номэра дээд сургуульд элссэн суралцагчдад суралцагчийн цахим үнэмлэхийг үнэ төлбөргүй олгоно. Хөтөлбөр тус бүрийн суралцагчийн кодыг оюутны цахим үнэмлэх дээр хэвлэх бөгөөд тухайн кодоор оюутанд имэйл хаяг нээж, сургалтын үйл ажиллагаанд ашиглана.
Оюутны үнэмлэх захиалахдаа бүрдүүлэх материалууд:
- 3х4 хэмжээтэй цээж зураг
Материал хүлээн авах газар: Номэра дээд сургуулийн хичээлийн байр, Сургалт, бодлого зохицуулалтын алба №101 тоот
Оюутны карт захиалга хийгдсэний дараа 5-7 хоногийн дараа олгогдох ба хөтөлбөр тус бүрийн ангийн дарга нарт хүлээлгэн өгнө. Цахим үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, хулгайд алдсан, гэмтээсэн тохиолдолд хураамж 5000 төгрөгийг Номэра дээд сургуулийн Хаан банканд байрших 5037550999 дансанд төлж, нөхөн авах боломжтой.
ОЮУТАН ЦЭРЭГ ХӨТӨЛБӨР
МУ-ын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журамд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р курсийн оюутнуудыг “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамруулна.
Хөтөлбөрт хамрагдах суралцагчид дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Суралцаж буй сургууль нь магадлан итгэмжлэгдсэн байх
- Тухайн хичээлийн жилд шинээр элссэн бакалаврын өдрийн хөтөлбөрийн 1-р курсийн оюутан байх
- 18 нас хүрсэн байх
- 1 дүгээр улирлын голч оноо 2.8 -аас дээш байх
- Эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшинг гол шалгуур болгоно.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд E-Mongolia цахим бүртгэлийн нэгдсэн системийн платформоор дамжуулан бүртгэлээ хийлгэнэ. Батлан Хамгаалах Яам сонгон шалгаруулалтыг хийж, тэнцсэн тохиолдолд оюутны имэйлд хариу илгээнэ.
Тэнцсэн оюутнууд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн кредитийн сургалтад хамрагдаж, цэргийн анги байгууллага дээр 2 сарын хугацаатай байрлаж, цэргийн албыг хаана.