Хөтөлбөрийн индекс: D041101  Сургалтын хэлбэр: Өдөр, эчнээ Суралцах хугацаа: 2.5-4 жил Элсэгчдийн боловсролын түвшин: Бүрэн дунд, Бакалавр     

АССА (Мэргэшсэн Нятлан Бодогч) ХӨТӨЛБӨР 

АССА буюу Association of Chartered Certified Accountants нь Их Британи улсад төвтэй дэлхийн 179 оронд 527,000 оюутан, 219,000 гишүүнтэй олон улсын нягтлан бодох бүртгэлийн томоохон нийгэмлэг бөгөөд 3 үет шалгалт, мэргэжлийн ёс зүйн тодорхой шаардлагыг хангасан цол горилогчдод АССА буюу Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэг олгодог. Нягтлан бодох бүртгэлийг тайлан тооцоо гаргах, цалин урамшуулал бодох, өдөр тутмын үйл ажиллагаагаар нь төсөөлдөг бол Орчин цагийн Нягтлан бодох бүртгэл нь мэдээллийн системийн мэдлэг ур чадвартай, бизнесийн стратеги, англи хэлнний өндөр мэдлэгтэй, удирдлагын шийдвэр гаргалтад нөлөөлөгч, бизнесийн байгууллагын хамгийн гол тоглогч хэмээн дэлхий нийтээрээ үзэж байна. Иймээс Номэра дээд сургууль танд эх орондоо хямд зардлаар Олон улсад хүлээн зөвшөөрдөгсдөн мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэг хүртэх боломжийг олгож байна. АССА ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦСАНААР: АССА нийгэмлэгээс хүртэх боломж:
  • 3 үет шалгалт, мэргэжлийн ёс зүйн тодорхой шаардлагыг хангасан цол горилогчдод Их Британи улс дахь Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Нийгэмлэгээс АССА буюу “Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч” цол зэргийг авч, Дэлхийн 180 гаруй оронд мэргэжлээрээ ажиллах боломжтой болно.
  • Их Британи улсын Оксфорд Брүүкс Их сургуулийн бакалаврын диплом
  •  University of London сургуулийн магистрийн зэрэг авах боломжтой.
Номера дээд сургуулиас хүртэх боломж:
  • АССА 2-р түвшний сургалтыг амжилттай дүүргэснээр NomEra Instutute -ийн Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг
  •  АССА 3-р түвшний сургалтыг дүүргэснээр Бизнесийн удирдлагын магистрын /MBA/ зэрэг авах боломжтой.
  • Хичээл англи хэлээр явагдах бөгөөд Академик англи хэл болон IELTS-ийн бэлтгэл хосолсон хөтөлбөр нь суралцагчийн англи хэлний чадварыг тасралтгүй сайжруулах боломжтой.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс хүртэх боломж:
  • АССА 2-р шатыг дүүргэснээр Монголын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын зөвхөн хуулийн шалгалтыг өгч 4 жилээр Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх
  • АССА 3- р шатыг дүүргэснээс Монголын мэргэшсэн нягтлан бодогчийн “хугацаагүй” эрх авах боломж
 
  • Олон улсын болон Монголын томоохон бизнесийн байгууллага, ажил олгогчид няглан бодох бүртгэл, санхүүгийн удирдах түвшний ажилтнаа сонгох нэн тэргүүний шаардлага нь АССА зэрэгтэй байх бөгөөд өндөр цалин урамшуулал авах зэрэг олон боломжийг танд олгоно.

АССА ЗЭРЭГТ ХЭРХЭН ХҮРЭХ ВЭ?

  • ACCA 1-р шат буюу FIA /Foundations in Accountancy/ – Нягтлан бодох бүртгэлийн суурь 7 хичээл
  • ACCA 2-р шат буюу Applied Skills – Нягтлан бодох бүртгэлийн ур чадвар олгох 6 хичээл
  • ACCA 3-р шат буюу Strategic Professional – Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн ёс зүй, стратегийн 4 хичээлийг үзэж судлан, Computer Based Exam буюу комьпютерт суурилсан онлайн шалгалтыг өгч 50%-с дээшгүй оноогоор тэнцэн, 3 жилийн ажлын туршлагаа тооцуулснаар ACCA зэргээ авах боломжтой.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

  • Сургалтын төлөвлөгөө нь АССА нийгэмлэгээс батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тулгуурлан боловсруулагдсан бөгөөд Монгол улсын бизнес, нягтлан бодох бүртгэл, татварын хууль эрхзүйн орчинг нэмэлтээр судална.
  • Суралцагч нь Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэг /АССА/-ийн гишүүн оюутан болж АССА нийгэмлэгийн олон улсын сүлжээнд нэгдэнэ.
  • Нийт судлах хичээлийн 60 хувийг англи хэл дээр АССА зэрэгтэй гадаад болон монгол багш нар удирдан явуулна.
  • АССА нийгэмлэгээс хүлээн зөвшөөрөгдсөн ном сурах бичгийг сургалтандаа ашигладаг.
  АЖИЛЛАХ АЛБАН ТУШААЛ:
  • Аудитор
  • Ерөнхий нягтлан бодогч
  • Санхүүгийн шинжээч
  • Эдийн засагч
  • Дотоод аудитор
  • Татварын зөвлөх
  • Санхүүгийн менежер
  • Санхүү хариуцсан захирал
  • Эрсдэлийн шинжээч
  • Нягтлан бодох бүртгэлийн шинжээч