Нэг. Нийтлэл үндэслэл
1.1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24,2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.3 дахь заалт, Дээд боловсролын тухай хуулийн 8.10 дахь хэсэг, БШУ-ны Сайдын “Магистрын мэргэжлийн чиглэл, индекс, журам батлах, дүрэмд өөрчлөлт оруулах” 2014 оны 9-р сарын 12-ны өдрийн А/370 тоот тушаалыг үндэслэн магистрын сургалт эрхлэхэд энэхүү журмыг баримтална.
1.2. Энэхүү журмын зорилго нь элсэн орсон магистрантуудад тухайн мэргэжлийн нарийн мэдлэгийг олгоход оршино.
1.3. Магистрын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл БСШУ-ны Яамаар батлагдсан байна.
1.4. Магистрын түвшний сургалт, судалгааны ажлын агуулга, зохион байгуулалтыг тодорхойлсон цогц баримт бичгийн хөтөлбөрийг захирал баталсан байна.
1.5.Магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь олон улсад нийтлэг тогтсон зарчимд нийцсэн, эрдмийн эрх чөлөөг хангахад чиглэсэн байна.
Хоёр.Хөтөлбөрт тавигдах шаардлага
Хөтөлбөр нь сургуулийн хэв шинж, мэргэших чиглэлээс үл хамааран түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үр дүнг хянах, үнэлэхэд баримтлах үзэл баримтлал, зарчим, хүрэх үр дүнг илэрхийлсэн, дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.
2.1.Магитрын хөтөлбөр нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байна.
- Хөтөлбөрийн танилцуулга
- Сургалтын төлөвлөгөө
- Хичээлийн хөтөлбөр
- Хөтөлбөрийн зохион байгуулалт
- Суралцах орчны шаардлага
- Элсэгчдэд тавих шаардлага
- Багшлах бүрэлдэхүүдн тавих шаардлага
- Төгсөгчдийн эзэмших ур чадвар
- Суралцагчийн үнэлгээ
- Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт
2.2. Хөтөлбөрийн танилцуулга
2.2.1. Хөтөлбөрийн нэр, индекс (оноосон нэрийг монгол, англи хэлээр бичнэ.)
2.2.2. Хөтөлбөрийг албан ёсоор баталгаажуулсан, магадлан итгэмжлэгдсэн, хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн тухай мэдээлэл.
2.2.3. Хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ
2.2.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр хүрэх үр дүн / төгсөгчийн эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, чадамж
2.2.5. Хөтөлбөрийг хариуцах нэгж, хороо, захирал, харилцах хаяг
2.3. Сургалтын төлөвлөгөө
2.3.1. Магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөөнд хөтөлбөрийн агуулгад холбогдох хичээлийн бүлэглэл, хичээл бүрд харгалзах багц цаг, хичээлийг судлах дараалал болон хоорондын холбоог тусган хөтөлбөрийн тавих шаардлагыг хангасан байдлыг хэрхэн тооцохыг тодорхойлсон байна.
2.3.2. Магистрын хөтөлбөр нь 30 багц цагаас доошгүй байна. Хөтөлбөр нь дараах хичээл, судалгааны багц цагаас бүрдэнэ.
цагаас доошгүй байна. Хөтөлбөр нь дараах хичээл,судалгааны багц цагаас бүрдэнэ.
- Мэргэжлийн суурь хичээл нийт 10 багц байна.Үүнээс 4 багц цагийг судалгааны арга зүйн хичээл, 6 багц цаг нь тухайн хөтөлбөрийн онолын үндсэн хичээлүүд байна.
- Мэргэшүүлэх хичээл 12 багц цагаас доошгүй байна.Үүнээс 9 багц цагийг тухайн хөтөлбөрийг хариуцсан тэнхим, профессорын баг, бусад нэгжээс, 3 багц цагийг бусад тэнхим, сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс сонгон судална.
- Магистрын ажил бичсэн тохиолдолд профессорын багийн судалгааны болон онолын семинарыг удирдагч багшийн удирдлаган дор хариуцан зохион байгуулахад 3 багц цаг байна.
- Магистрын ажил бичсэн тохиолдолд магистрын ажлыг 5 багц цагаар тооцно.
- Магистрын ажил бичихгүй тохиолдолд мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээс 10 багц цаг сонгон судална.
2.3.3. Магистрын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөг холбогдох хөтөлбөрийн хороо боловсруулан, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснийг үндэслэн сургуулийн захирал батална.
2.3.4. Магистрантын хөтөлбөрийн гүйцэтгэлд бусад сургуульд хуримтлуулсан багц цагийг дүйцүүлэн тооцох асуудлыг сургуулийн сургалтын журамд нарийвчлан тусгана. Ийнхүү дүйцүүлэн тооцоход сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэгдсэн байдал, хөндлөнгийн үнэлгээний дүнг харгалзана.
2.3.5 . Магистрант нь бие даасан судалгааны ажил гүйцэтгэн магистрын ажил бичиж, “Магистрын ажил хамгаалуулах зөвлөл”-д хамгаална.
2.3.6. Магистрант нь магистрын ажил бичихгүйгээр мэргэрлийн суурь болон мэргэшүүлэх хичээлээс 10 багц цаг сонгон судалж, нэгдсэн шалгалт өгч болно. Энэ тохиолдолд нэгдсэн шалгалтад багц цаг тооцохгүй.
2.3.7. Магистрын ажил хамгаалуулах зөвлөлийн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
2.4. Хичээлийн хөтөлбөр
2.4.1. Хичээлийн нэр, зорилго, хичээлийн төгсгөлд хүрэх үр дүн ( магистрантын эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, чадамж) энэхүү хичээлийг судлахын өмнө судалсан байвал зохих (prerequisite) хичээлийн тухай үндсэн мэдээлэл
2.4.2. Хичээлийн үнсэн агуулга, хичээллэх өдөр бүрээр төлөвлөсөн сүдлах зүйлийн тойм холбогдох эх сурвалж гүйцэтгэх даалгавар
2.4.3. Суралцагчийн гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх арга хэлбэр, үнэлгээний хуваарь
2.4.4. Хичээлийг заах багшийн нэр, харилцах хаяг.
2.5. Хөтөлбөрийн зохион байгуулалт
2.5.1. Суралцах үйл ажиллагаа нь суралцагч төвтэй, тэдний оролцоог дэмжсэн, үйлээр дамжуулан сурах, хөтөлбөрт суурилсан , идэвхтэй арга хэлбэрийг зохистойгоор хослуулсан байна.
2.5.2. Мэдээлэл харилцааны дэмшилтэд технологи ашиглах, онлайн нээлттэй эхийг уламжлалт сургалтанд ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.
2.5.3. Ажлын байранд хүлээгдэж буй шаардлагын дагуу дадлагажих, ниитийн сайн сайхны төлөө үйлчлэх замаар хамтдаа ажиллаж, амьдарахад суралцахад боломж олгосон байна.
2.5.4. Судалгааны ажил хийх үйл ажиллагаа нь академик эрх чөлөөг хүндэтгэсэн байна.
2.5.5. Магистрантын гүйцэтгэх судалгааны ажлын чиглэл, аргачлал, төлөвлөгөөг боловсруулах, батлах, өөрчлөлт оруулах асуудлыг эрдмийн зөвлөл батална.
2.5.6. Магистрын ажлын агуулга, бүтцэд тавих шаардлага, загварыг сургууль батална.
2.5.7. Магистрантаар суралцуулах тухай сургуулийн захирлын тушаал гарсанаар элсэгчийг тухай нь сургуульд элссэнээр тооцно.
2.5.8. Элсэлтийг хичээлийн жилийн улирал эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө дуусгасан байна.
2.6. Суралцах орчны шаардлага
2.6.1. Сургалтын тусгай зөвшөөрөл болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэх байгууллагын тогтоосон шаардлагад нийцсэн материаллаг болон материаллаг бус орчинг бүрдүүлсэн байна.
2.7. Элсэгчид тавих шаардлага
2.7.1.Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын боловсрол эзэмшсэн байна. Хөтөлбөрийн онцлогоос хамааран элсэгчдэд нэмэлт шаардлагыг сургууль тогтоож болно. Энэ тохиолдолд сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах журамд тусгана.
2.7.2. Элсэгч өмнө эзэмшсэнээс өөр чиглэлийн магистрын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгмж чанарыг хангахад шаардагдах хичээлийн зөрүүг нөхөн үзнэ. Нөхөж үзсэн хичээлийг магистрын хөтөлбөрийн үндсэн багц цагт тооцохгүй.
2.7.3. Гадаадын суралцагч монгол хэлээр сургалтанд хамрагдах шаардлагыг хангасан байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцлийг баримтална.
2.8. Багшлах бүрэлдэхүүнд тавих шаардлага
2.8.1.Магистрын сургалтын багшид тавих шаардлага нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 26 дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллаггын ангилал тогтоох журам”-ын шаардлагад нийцсэн байна.
2.8.2.Үйлдвэрлэл практикийн туршлагатай, өндөр мэргэшсэн багшийг холбогдох чиглэлээр зочин багшаар урьж болох бөгөөд энэ тохиолдолд албан ёсны гэрээ байгуулан ажиллана.
2.8.3. Магистрын ажлын удирдагч нь докторын зэрэгтэй, их дээд сургууль эсхүл эрдэм шинжилгээний байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, энэхүү журмын 3.1.5-д заасан эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлтэй, идэвхтэй судлаачид байна.
2.8.4.Суралцах, судалгаа хийх үр дүнтэй удирдах технологи арга зүйг эзэмшсэн байна.
2.8.5. Багш, удирдагчид тавих нэмэлт шаардлагыг сургууль тодорхойлно.
2.9. Төгсөгчдийн эзэмших ур чадвар
2.9.1 Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил
- Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар.(Асуудлыг тодорхойлж, баримт нотолгоонд үндэслэн дүн шинжилгээ хийж, зүй тогтлыг илрүүлэх, тандан судлах, хөгжлийн хандлагыг тодорхойлох, шинэ санаа гаргах, зураглах, боломжит хувилбарыг сонгож илэрхийлэн харуулах)
- Шинжлэн судлах,шийдэл гаргах (Таамаглал дэвшүүлэн харьцуулсан судалгаа, анализ хийх, загварчилж баримт бичиг боловсруулах)
III.Системтэй төлөвлөх (Мэргэжлийн сэтгэлгээгээр хандах,хоорондоо хамааралтай зүйлсийг бүхлээр нь олж харах,харилцан хамаарлыг нь ойлгох, ач холбогдлоор нь ангилан чухал санаан дээр төвлөрч шалгах, харьцуулан сонгох)
IV.Хувь хүний ур чадвар ба дадал (Шинийг санаачлах эрмэлзэлтэй, уламжлалыг дээдлэн уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, хувь хүний мэдлэг, ур чадвар, төлөвшлийг үнэлж ухамсарладаг,бие даан суралцах,цагийн болон нөөцийн менежментийг зөв хэрэгжүүлдэг байх)
V.Мэргэжлийн ур чадвар, төлөвшил (Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, эдийн засгийн тооцоотой байх, тасралтгүй судалгаа хийж, идэвхтэй судлаач байж шинэ мэдлэг,мэдээллийг бий болгон шинжлэх ухаанд хувь нэмэрээ байнга оруулах)
2.9.2. Харилцааны ур чадвар (Багаар ажиллах чадвар ба харилцаа)
- Багаар ажиллах (Баг бүрдүүлэх, багийг удирдах, төслийн менежментийг хэрэгжүүлэх, манлайлах ур чадвартай байх)
II.Харилцааны чадвар (Харилцааны стратеги, бүтцийг ойлгодог, бичгийн, электрон, мультимедиа, график дүрслэлээр болон яриа, бичгээр тайлагнах, хүнтэй харилцах үндсэн ур чадвартай байх)
III. Гадаад хэлээр харилцах (Англи болон бусад гадаад хэлээр мэргэжлийн мэдээлэл ашиглах, илтгэх, бичих чадвартай байх)
2.9.3. Мэргэжлийн хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, чадамжийг сургууль тодорхойлно.
2.10. Суралцагчийн үнэлгээ
2.10.1.Хичээл бүрийн үнэлгээний зэрэгцээ хөтөлбөрийн үндсэн үе шат бүрийн үр дүнг дараах хэлбэрээр үнэлнэ.
- Явцын үнэлгээ
- Улирлын үнэлгээ
III. Ур чадварын үнэлгээ
- Бусад үнэлгээ
2.10.2. Үнэлгээ нь суралцах үйл явцыг дэмжсэн бодитой, үнэлгээний нийтлэг жишигтэй харьцуулах боломжтой байна.
2.10.3. Хөтөлбөрийн үр дүн нь мэргэжлийн эрх олгохтой холбогдох тохиолдолд харгалзах мэргэжлийн шалгалтын үнэлгээний аргачлалтай нийцэхүйц байна.
2.10.4. Сургууль суралцагчдын зарим хичээлд C буюу түүнээс дээш дүн авсан байх шаардлага тавьж болно.
2.11.Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт
2.11.1. Хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хөтөлбөрийн хороо хагас бүтэн жил тутам үнэлж сургуульдаа тайлагнаж байна.Энэхүү үнэлгээний хүрээнд дараах чиглэлээр судалгаа хийж дүгнэн шинжинэ.
- Сэтгэл ханамжийн үнэлгээ (сурагцагчид, төгсөгчдөөс)
- Явцын үнэлгээ (суралцагчийн ахиц дэвшилд үе шаттай хийх үнэлгээ)
III. Гүйцэтгэлийн үнэлгээ(Ажил олгогч, мэргэжлийн хөндлөнгийн үнэлгээ)
IV.Үр нөлөөний үнэлгээ(Мэргэжлийн салбар дахь нөлөөллийг үнэлэх)
- Хөтөлбөрийн санхүүгийн байдлын шинжилгээ үнэлгээ
VI.Хөтөлбөрийн чанарын үнэлгээ (чанарын үнэлгээ, судалгааг тодорхой үе шат давтамжтайгаар хийж үр дүнг хөтөлбөрийнг хөгжүүлэх, сайжруулах бодлого шийдвэрт ашигладаг байх )
2.11.2. Хөтөлбөрийнг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл авснаас хойш 5 жилийн дотор магадлан итгэмжлэл /дотоод, гадаад/ хийлгэсэн байна.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.1. Удирдлагын нэгж
3.1.1.Магистрын сургалт эрхэлдэг сургууль нь энэ түвшний сургалтын ажил хариуцсан удирдлагын нэгжтэй байна. Энэхүү нэгжийн дарга (захирал, эрхлэгч ) нь удирдах ажил буюу багшлах ажлын 3-аас доошгүй жилийн туршлагатай, судалгаа шинжилгээний ажил хийдэг, докторын зэрэгтэй хүн байна.
3.1.2. Нэгж нь тухайн сургуулийн магистрын сургалтыг нэгдсэн удирдлагаар хангах, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн шалгалт болон магистрын ажлын хамгаалалтыг зохион байгуулах, холбогдох мэдээллийн сан бүрдүүлэх үүрэгтэй.
3.1.3 Магистрантад хичээл заах, семинар, судалгааны ажил удирдах нь тухайн сургуулийн багшийн хувьд багшийн ажлын үндсэн ачаалалд тооцогдоно.
3.1.4 Сургууль нь багш нарын судалгаа шинжилгээний ажил эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.
3.1.5 Томсон Ройтерс, Скопус зэрэг дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй болон бусад хөндлөнгийн хяналт магадлагаа хийгддэг мэрэгжлийн эрдэм шинжилгээний дотоод, гадаадын сэтгүүлийн жагсаалтыг сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн захирлын тушаалаар батална.
3.1.6 Магистрын ажлыг хамгаалалтад оруулах зөвшөөрөл өгөх үйл ажиллагааг магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл шийдвэрлэнэ.
3.1.7 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлагын мэдээллийн системийг боловсруулан, мэдээллийн санг бүрдүүлэн, бүртгэл тооцоог цахимжуулна.
3.1.8 Сургалтын хөтөлбөрийг дүүргэж сургуулиас тогтоосон голч дүнгийн шаардлага хангасан, магистрын ажлаа амжилттай хамгаалан, тухайн ажлаа хянан засварлаж эцэслэн холбогдох этгээдэд хүлээлгэн өгсөн болон сургуулийн бусад шаардлагыг хангасан магистрант, захирлын тушаалаар магистрын зэрэг олгохоор шийдвэрлэнэ.
3.2 Хөтөлбөрийн хороо
3.2.1 Сургууль нь хэрэгжүүлж байгаа магистрын хөтөлбөр бүрээр түүнийг боловсруулах, шинэчлэх, хэрэгжүүлэх ажлыг мэрэгжил, аргазүйн болон чанарын удирдлагаар хангаж үр дүнг хариуцах үүрэг бүхий Хөтөлбөрийн хороо ажиллуулна.
3.2.2. Хөтөлбөрийн хорооны бүрэлдэхүүнийг Эрдэмийн зөвлөлийн санал, дүгнэлтэд үндэслэн сургуулийн захирал томилно. Хөтөлбөрийн хороог хамтарсан хэлбэрээр байгуулах, түүний бүрэлдэхүүнд холбогдох чиглэлийг нэр хүндтэй эрдэмтдээс оролцуулах асуудлыг сургуулийн журамд тусгана.
3.2.3. Хөтөлбөрийн хорооны ахлагч нь уг хөтөлбөрийн хэрэгжилтийн чанар, үр дүнг хариуцаж тайлагнана.
3.3 Гадаад хэлний болон нэгдсэн шалгалт, судалгааны ажил бичиж хамгаалах
3.3.1 Магистрант нийт судлах багц цагийн 20 багц цагийг судалсны дараа гадаад хэлний шалгалт өгч, мэдлэгийн түвшингээ шалгуулна.
3.3.2. Гадаад хэлийг судалсан багц цаг, дүн үнэлгээг дипломын хавсралтанд бичих ба магистрын хөтөлбөрийн үндсэн багц цагт тооцохгүй.
3.3.3. Магистрант нь ын ажил бичээгүй төгсөгчдийн хөтөлбөр дүүргэснийг баталгаажуулах нэгдсэн шалгалт өгнө. Нэгдсэн шалгалт өгөх, судалгааны ажлын тайлан бичиж хамгаалах нь тусдаа журмаар зохицуулагдана.
3.4 Магистрын ажил
3.4.1. Магистрантын судалгааны ажлын сэдэв, удирдагчаа сонгосон сонголтын хүндэтгэн үзнэ.
3.4.2. Удирдагч нь дараах үүрэг хүлээнэ.
- Магистрантын судалгааны ажлын сэдвээ сонгоход зөвлөх,
II.Суралцагчийн судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулахад зөвлөх,
III.Судалгааны ажил хийх болон магистрын ажил бичих явцад тодорхой хуваарийн дагуу мэрэгжлийн зөвлөгөө өгч, хяналт тавих
IV.Ажлын агуулгыг хэсэг бүрээр болон бүхэлд нь дүгнэх,
V.Хөтөлбөрийн хороо зөвшөөрснийг үндэслэн магистрын ажлыг хамгаалалтад оруулах зөвшөөрөл олгох,
VI.Эрдэм шинжилгээний семинар зохион байгуулж, суралцагчийн судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх,
VII.Амжилттай суралцаж байгаа магистрантын хөтөлбөрийн хүрээнд судалгааны болон сургалтын туслах ажилтнаар ажиллах боломж олгож болно.
3.4.4. Удирдагчийн хүлээх хариуцлага, холбогдох арга хэмжээг сургуулийн журамд тусгана.
3.4.5.Гадны байгууллагын судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг ажилтныг удигдагчаар ажиллуулах тохиолдолд сургуулийн үндэсэн багшийн нэгэн адилаар магистрын судалгааны ажлыг удирдах, хамгаалахад ижил үүрэг хариуцлага хүлээлгэнэ. Энэ талаар сургуулийн сургалтын журамд нарийвчлан тусгана.
3.4.6. Магистрантын судалгааны ажлын үр дүнг энэхүү журмын 3.1.5-д заасан сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр хэвлүүлсэн байна.
3.4.7. Зохих шаардлагыг ханган бүрэн эцэслэсэн магистрын ажлын 2 –оос доошгүй хувь дээр удирдагч, хамгаалуулах зөвлөлөийн гишүүд гарын үсэг зурна.
Магистрын ажлын хувийг тухайн сургуулийн номын санд заавал хүлээлгэн өгнө.
3.4.8. Сургууль магистрын ажлыг электрон хэлбэрээр авч мэдээллийн сан бүрдүүнэ.
Дөрөв. Хамтын ажиллагаа, хамтарсан хөтөлбөр
4.1.Сургуулиуд/дотоод гадаадын /хамтарсан, салбар хоорондын хөтөлбөр хэрэгжүүлэх тохиолдолд багц цагийг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлыг холбогдох хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллгын шаардлагад нийцүүлэн сургууль хооронд байгуулсан албан ёсны гэрээгээр зохицуулана.
4.2.Гадаадын их дээд сургуулиудтай магистр, докторын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг зохих журмын дагуу авсан байна.
4.3.Хөтөлбөр нь дотоод, гадаадын нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй сургуулийн хөтөлбөртэй харьцуулах боломжтой байна.
4.4. Сургууль нь хөтөлбөрөө хэрэгжүүлэхэдээ төр, болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, ажил олгогчидтой харилцан үр дүнтэй хамтран ажиллана.